Үндэсний тагнуулын газрын дарга (DNI)-ын 2022 оны тайланд дурдсанаар АНУ-ын засгийн газар 2021 оны зургадугаар сарын байдлаар 119 сэжигтэй агаарын объектын тухай мэдээллийг шалгаж байсан бол үүнээс хойш 247 "үл мэдэгдэх хачирхалтай үзэгдэл"-ийн тухай мэдээлэл шинээр ирсэн байна.
Өмнөх 17 жилийн хугацаанд бүртгэгдсэн 144 мэдээллийг нэмбэл нийтдээ 510 мэдээллийг Пентагонд шинээр байгуулагдсан үл мэдэгдэх объект эсвэл хачирхалтай үзэгдлийг хариуцсан алба шалгажээ.
Шинээр бүртгэгдсэн мэдээллийн ихэнх нь АНУ-ын тэнгисийн цэргийн болон агаарын хүчний нисгэгчдээс ирсэн бөгөөд тэдгээрийн 200 орчим нь агаарын бөмбөлөг, нисгэгчгүй онгоц эсвэл шувууд, цаг агаарын үзэгдэл, гялгар ууттай холбоотой байжээ.
Харин үлдсэн 171 нь тайлбарлагдаагүй хэвээр үлдсэнийг “DNI”-ын Конгресст хүргүүлсэн тайланд дурдсан байна.
Пентагон, тагнуулын агентлагууд болон НАСА эдгээрийг харь гарагийн сансрын хөлөг биш, өрсөлдөгч орнуудын тагнуулын технологи байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.
“Эдгээр үл мэдэгдэх нисдэг биетүүдийн зарим нь ер бусын нислэгийн шинж чанар эсвэл гүйцэтгэлийн чадварыг харуулсан бөгөөд нэмэлт дүн шинжилгээ хийх шаардлагатай” гэж тайланд дурджээ.
Мөн эдгээр нь нислэгийн аюулгүй байдалд заналхийлсээр байгааг тэмдэглэсэн байна.
2020 онд Пентагон асар хурдтайгаар хөдөлж, эргэлдэж, учир битүүлгээр алга болж буй объектуудын дүрс бичлэгийг дэлгэж байв.
Эдгээр нь мөн цаг агаарын үзэгдэл, мэдрэгчийн алдаа эсвэл хүний хийсэн алдаатай дүн шинжилгээ зэргээс үүдэлтэй байж болох гэнэ.
Эх сурвалж: The Guardian

#UAP, #UFO, #Пентагон, #үл мэдэгдэх нисдэг биет,