Оросын Украинтай хиллэдэг Белгород мужид гранаттай “хайхрамжгүй” харьцсаны улмаас дэлбэрэлт болж, гурван цэрэг амиа алдаж, 16 цэрэг шархадсан тухай Оросын мэдээллийн агентлагууд ням гарагт мэдээлжээ.

Зэвсэгт хүчний сум хадгалах зориулалттай төвд дэлбэрэлт болсон гэж мужийн мэдээллийн агентлагууд орон нутгийн онцгой байдлын албанаас иш татан мэдээлэв.

Ням гарагийн оройн байдлаар өөр найман цэргийн албан хаагч сураггүй хэвээр байгааг “Интерфакс” агентлаг мэдээлжээ.

“Түрүүч дотуур байранд санамсаргүй байдлаар гар гранат дэлбэлсний улмаас гал гарсан. Гэмт этгээдийг оролцуулаад 16 цэргийн албан хаагч эмнэлэгт хүргэгдсэн. Өөр гурван хүн нас барсан” гэж орон нутгийн онцгой байдлын албанаас мэдэгдсэн байна.

Амиа алдсан болон шархадсан хүмүүс дайчлах ажиллагааны хүрээнд Украинд байлдахаар дуудагдсан хугацаат цэргийн албан хаагчид болохыг “Telegram” дахь Оросын хууль сахиулах байгууллагуудтай холбоотой “112” болон “Baza” сувгууд мэдээлжээ.

Уг хэрэг хэзээ болсныг мэдээлээгүй байна.

Белгород муж нь Украины зүүн хойд хэсэгтэй хиллэдэг бөгөөд эндээс өнгөрсөн хоёрдугаар сард Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш Украины Харьков хот руу олон удаа пуужингийн цохилт өгч байсан.

Аравдугаар сард Белгород мужийн нэг цэргийн баазад зэвсэгт этгээд гал нээж, 11 цэргийг хөнөөж байв.

Шатахуун, зэр зэвсгийн агуулахуудад мөн дэлбэрэлтэд өртөж байсныг Москва Украины талаас хийсэн халдлага гэж үздэг. Харин Киев халдлагын хариуцлагыг хүлээлгүйгээр тэднийг Оросын түрэмгийллийн “үйлийн үр” гэж нэрлэсэн юм.

Эх сурвалж: Reuters

#Белгород, #ОРос, #Украины дайн,