-Хэвлэлийн хурал-
Улсын ерөнхий прокурорын газраас 2022 онд хүний эрх зөрчигдсөн явдлыг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлыг танилцууллаа.
Энэ үеэр УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Батбаяр "Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх түр саатуулах үйл ажиллагаа хуулийн дагуу хэрэгжиж байгаа эсэхийг нийслэлийн төвийн дүүрэг буюу Баянгол, Баянзүрх, Сүхбаатар Сонгинохайрхан, Чингилтэй, Хан-Уул дүүргийн хэмжээнд шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулахаар холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Шалгалтаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа нь Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
Тухайлбал, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлж, зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажилладаггүй. Цагдаагийн байгууллагын алба хаагчдаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35, 37 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл түр, удаан зогсох, дүрмийг зөрчсөн зөрчил автомашиныг зөөж шилжүүлэх түр саатуулах зөвшөөрлийг цахимаар олгосон байгаа боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд хуульд заасан шийтгэл оногдуулаагүй тохиолдол илэрсэн.
Мөн тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн түр шилжүүлсэн ажиллагааны зөрчилд төлбөрийг гаргуулан авч автомашиныг буцаан олгож байгаа нь Зөрчлийн тухай хуульд заасан шударга ёсны зарчмыг зөрчиж байна гэж дүгнэсэн болно" гэлээ.

#онцолсон, #live, #УЕП, #УЕПГ,