Лхагва гарагт Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба болон цагдаа нар Сөүл хотын төвд байрлах “Korean Confederation of Trade Unions” (KCTU) буюу тус улсын үндсэн үйлдвэрчний эвлэлд дайралт хийжээ.
Тус байгууллагын зарим гишүүдийг “Хойд Солонгостой холбоотой байж болзошгүй” хэмээн тагнуулын агентлаг үзэж байгаа аж. Мөн тус хотын баруун өмнөд хэсэгт байрлах “KCTU”-ийн харьяа Солонгосын эрүүл мэнд, эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн байгууллагад нэгжлэг хийсэн байна.
Тагнуулын албаны ажилтан үндэсний цагдаагийн газартай хамтран Хойд Солонгостой холбоотой байж болзошгүй сэжигтнүүдийг хэдэн жилийн турш мөрдөн шалгасан болохыг “AFP” агентлагт ярьжээ.
Мөн “Энэ үйл явцад олж авсан нотлох баримтад үндэслэн бид албадан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзээд шүүхээс нэгжлэг, хураах зөвшөөрөл олгосны дараа бид нэгжлэг хийсэн” гэж мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгос Хойд Солонгостой албан ёсоор дайтсаар байгаа бөгөөд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Умардад үйлдвэрлэсэн хэвлэл болон бусад материалыг эзэмших нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдож болзошгүй юм. Тэгвэл аюулгүй байдлын тухай хуулийн уг заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр дайралт хийсэн болохыг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
“KCTU” нь Сөүлийн консерватив засгийн газрыг хөдөлмөрийн байгууллагыг зориуд онилж байна хэмээн буруутгаж, дайралтыг “зэрлэг, бүдүүлэг” гэж нэрлэжээ.
Өмнөд Солонгосын хамгийн том үйлдвэрчний эвлэлд харьяалагддаг “KCTU” нь саяхан болсон ачааны машины жолооч нарын ажил хаялттай холбоотой аж.
Ерөнхийлөгч Юн Сук Ёол өнгөрсөн сард түлш, гангийн салбарын жолооч нарыг ажилдаа буцаан орохыг тушааж, хэрэв дагаж мөрдөхгүй бол шоронд хорих, эсвэл торгууль ногдуулна гэж заналхийлсэн билээ.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр тус холбооны удирдлагууд дайралт хийх, эд хөрөнгө хураах ажиллагааг өмгөөлөгчийн оролцоотой явуулахыг шаардаж, цагдаа нарыг “KCTU”-ийн төв оффис руу оруулахгүйн тулд эсэргүүцэл үзүүлсэн байна. Энэ үед цагдаа болон үйлдвэрчний эвлэлийн ажилтнуудын хооронд мөргөлдөөн гарчээ.
Эх сурвалж: Al Jazeera

#Өмнөд Солонгос, #үйлдвэрчний эвлэл, #Хойд солонгос,