Даваа гарагт Японы Ерөнхий сайд Фумио Кишида тус улсад төрөлт буурч байгаад санаа зовж байгаагаа илэрхийлээд, үүнтэй тэмцэхийн тулд яаралтай арга хэмжээ авахаа амлажээ.
Япон улс сүүлийн жилүүдэд мөнгөн урамшуулал, тэтгэмж нэмэгдүүлэх зэргээр төрөлтийг дэмжихийг хичээж байгаа ч судалгаагаар хүүхэд өсгөхөд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй газруудын нэг хэвээр байна.
Албан ёсны тооцоогоор өнгөрсөн онд Японд 800,000 хүрэхгүй хүүхэд шинээр мэндэлсэн бөгөөд Японы засгийн газар ийм үзүүлэлтийг найман жилийн дараа харна гэж тооцоолж байжээ.
Сүүлийн хэдэн арван жилд төрөлт удаашрахын хэрээр дундаж наслалт мөн нэмэгдсэн байна. Японы дундаж наслалт 48.6 байдаг бөгөөд энэ нь Монако гэх жижигхэн муж улсын ард дэлхийд хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм.
Кишида энэ жилийн парламентын чуулганы нээлтийн үеэр “Манай үндэстэн нийгмийн чиг үүргээ хадгалж чадах эсэх дээрээ тулаад байна” гэж анхааруулжээ.
Тэрээр “Төрөлт, хүүхэд өсгөн хүмүүжүүлэхтэй холбоотой бодлогын шинэчлэлтийг бид одоо хийх хэрэгтэй эсвэл хэзээ ч боломж гарахгүй. Энэ бол хойшлуулах боломжгүй асуудал юм” гэж хэлсэн байна.
Кишида зургадугаар сар гэхэд хүүхэдтэй холбоотой бодлогын төсвийг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө өргөн барьж, дөрөвдүгээр сард уг асуудалд хяналт тавих Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан засгийн газрын шинэ агентлаг байгуулахаа мэдэгдэв.
“YuWa” Хүн амын судалгааны дүнгээс үзвэл Япон нь Хятад, Өмнөд Солонгосын араас хүүхэд өсгөх хамгийн өндөр өртөгтэй орнуудын гуравт бичигддэг байна. Эдгээр орнуудад мөн хүн амын бууралт ажиглагдаж байгаа бөгөөд 2022 онд Хятадын хүн ам сүүлийн 60 жилд анх удаа буурсан болохыг саяхан мэдээлсэн.
2017 онд Японы хүн ам 128 сая болж, дээд цэгтээ хүрч байсан бол зууны эцэс гэхэд 53 сая хүрэхгүй болж буурна гэж 2020 онд судлаачид таамаглаж байв. Албан ёсны мэдээллээр одоогоор Япон 125 сая хүрэхгүй хүн амтай байна.
Эх сурвалж: Reuters

#Фумио Кишида, #хүн амын бууралт, #Япон,