Одоогийн байдлаар барууны 12 улс Украинд 100 орчим “Leopard 2” танкийг нийлүүлэхээр тохиролцсон болохыг Украины өндөр албан тушаалтан мэдэгджээ. Гэхдээ зөвхөн үйлдвэрлэгч Германы засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд гуравдагч орон руу нийлүүлэх боломжтой юм.

Эх сурвалжийн хэлснээр өнгөрсөн баасан гарагт Герман дахь Рамштайн агаарын цэргийн баазад болсон дээд хэмжээний уулзалтаар холбоотон орнууд Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр дээрх тохиролцоонд хүрсэн байна.

Одоогоор Польш, Финланд улс Украинд “Leopard 2” танк өгөхөд бэлэн гэдгээ олон нийтэд мэдэгдээд байгаа.

Испани, Нидерланд, Дани улс мөн танк нийлүүлэхэд бэлэн байгаа ч Германы зөвшөөрлийг хүлээж байгааг Украины албаны хүн хэлсэн байна.

Түүнчлэн Германы зэвсэг үйлдвэрлэгч “Rheinmetall” компани шаардлагатай тохиолдолд Украинд 139 ширхэг “Leopard” байлдааны танк нийлүүлэх боломжтой гэдгээ өнөөдөр мэдэгджээ.

“Rheinmetall”-ын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр компани 4,5-р сар гэхэд 29 “Leopard 2A4” танк, 2023 оны эцэс сүүлээр 2024 оны эхээр ижил загварын 22 танкийг нийлүүлэх боломжтой аж.

Мөн өмнөх загварын “Leopard 1” танкнаас 88-ыг нийлүүлэх боломжтойг мэдэгдсэн байна.

Украин Оросын эсрэг тулаанд зөвлөлтийн үеийн танк ашиглаж байгаа ч сумны нөөц нь дуусаж байгааг нэрээ нууцлахыг хүссэн Украины өндөр албан тушаалтан “ABC News”-т ярьжээ.

Украин ЗХУ-ын үеийн эдгээр танкнуудад зориулж шинээр сум үйлдвэрлэх боломжгүй тул “Leopard” танкнууд Украинд яаралтай хэрэгтэй байгааг тэрээр хэлсэн байна.

Эх сурвалж: ABC, Reuters

#Leopard, #Герман, #танк, #УКраин,