Германы канцлер Олаф Шольц Украины дайны ажиллагаанд зориулж 14 ширхэг “Leopard” танк илгээж, бусад улс орнуудад байлдааны танкнуудыг Киев рүү дахин экспортлох зөвшөөрөл олгоно гэдгээ мэдэгдлээ.
Германы шийдвэр Польш, Испани, Финланд, Норвеги зэрэг бусад орнуудад өөрсдийн нөөцөөсөө Украинд танк нийлүүлэх замыг нээх ач холбогдолтой юм.
Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус эхлээд украин цэргүүдэд танкийг хэрхэн ажиллуулах талаар сургалт ороод, дараа нь танкнуудыг Киев рүү илгээх тул “Leopard 2” танк гурван сарын дараа Украинд хүргэгдэнэ гэж мэдэгдсэн байна.
Берлиний зүгээс Украин руу танк илгээх шийдвэрийг “түүхэн” хэмээн тодорхойлжээ.
Ерөнхийлөгч Володимир Зеленксийн штабын дарга Андрей Ермак Германы шийдвэрийг баяртайгаар хүлээн авсан байна.
Тэрээр “Танктай холбоотой анхны алхам хийгдлээ. Дараагийн алхам бол “танкны батальон” байгуулах. Үүний тулд бидэнд илүү олон ‘Leopard’ хэрэгтэй” гэж “Telegram” дээр бичжээ.
Эх сурвалж: The Guardian

#Leopard, #Герман, #танк, #УКраин,