Энэтхэгийн эрх баригчид Ерөнхий сайд Нарендра Модигийн тухай “BBC”-ийн шинэ баримтат киног суртал ухуулга гэж үзэн, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж, түгээхийг хориглосон бол Делигийн цагдаа нар лхагва гарагт киног үзэхээр цугларсан 13 оюутныг саатуулжээ.
Хорин жилийн өмнөх үймээний үеэр Модигийн гаргасан эргэлзээтэй шийдвэрүүдийн талаар өгүүлэх уг киног үзэхээр оюутнууд энэ долоо хоногт хэд хэдэн газар цугларсан ч цагдаагийн хүчин мөн адил таслан зогсоосон байна. Зарим тохиолдолд энэ нь хүчирхийлэл болон хувирч, цагдаа нар оюутнууд руу чулуу шиджээ.
Ирэх жилийн сонгуульд гурав дахь удаагаа нэр дэвшихээр зэхэж буй Моди нь 2002 оны хоёрдугаар сард Гужарат мужид шашин хоорондын цус урсгасан томоохон мөргөлдөөн гарахад мужийн захирагчаар ажиллаж байсан юм.
Хиндү мөргөлчдийг тээвэрлэж явсан галт тэргэнд гал гарч, 50 гаруй хүн амь үрэгдэхэд Хиндү шашинтнууд лалын шашинтнуудыг буруутгаж, олон өдрийн турш муж даяар өшөө авалт хийсэн нь 1,000 гаруй хүн амь үрэгдэхэд хүргэсэн. Харин хүний эрхийн байгууллагууд мөргөлдөөнд 2,500 орчим хүн амиа алдсан гэж тайлбарладаг. Хохирогчдын ихэнх нь лалын шашинтнууд байв.
Тухайн үед эрх баригч Хиндү шашны Бхаратия Жаната намын улс төрч байсан Моди үймээнийг зогсоохын тулд хангалттай арга хэмжээ аваагүй гэж зарим нь үздэг ч тэрээр энэ буруутгалыг няцаадаг. 2012 онд мөрдөн байцаалтын явцад Дээд шүүх түүнийг цагаатгасан бөгөөд өнгөрсөн жил түүнийг цагаатгахыг эсэргүүцсэн өргөдлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Энэтхэгийн засгийн газар өнгөрсөн долоо хоногт гарсан “ВВС”-ийн “India: The Modi Question” баримтат киног хэт нэг талыг барьсан, суртал ухуулга гэж мэдэгдээд, хориг тавьсан юм.
Харин Энэтхэгийн Оюутны холбоо (SFI) баримтат киног Энэтхэгийн муж бүрт үзүүлэхээр төлөвлөж байгаагаа лхагва гарагт зарлажээ. Энэтхэгийн Коммунист намын оюутны жигүүр болох “SFI”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Маюх Бисвас “Тэд эсэргүүцлийн дуу хоолойг зогсоож чадахгүй” гэж мэдэгдсэн байна.
“BBC” агентлаг Энэтхэгийн олонх Хиндү шашинт ба лалын цөөнхийн хоорондын хурцадмал байдалд Модигийн холбоо хамаарлыг судалсан бөгөөд гэрчүүд, шинжээчид, Модигийн Бхаратия Жаната намын гишүүдийн хариулт зэргийг багтааж, сэтгүүл зүйн стандартын дагуу баримтат киног бүтээсэн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#BBC, #India: The Modi Question, #баримтат кино, #Нарендра Моди, #Энэтхэг,