Судлаачид Египетийн нийслэл Каир хотоос холгүй Фараоны бунхан илрүүлсэн нь тус улсаас олдсон хамгийн эртний бөгөөд хамгийн бүрэн бүтэн муми байж болзошгүй гэж малтлагын багийн ахлагч пүрэв гарагт мэдэгдэв.

Багийг ахалж буй Захи Хавассын хэлснээр Саккара дахь Жосерын пирамидын ойролцоогоос тав болон зургаадугаар эзэнт гүрний үеийн булшыг илрүүлэх үеэр 15 метрийн гүнээс уг 4,300 жилийн настай мумиг олсон байна.

Шохойн зуурмагаар битүүмжилсэн чулуун авсанд байх муми нь Хекашепес гэх хүнийх аж.

Египетийн эртний олдвор хариуцсан яамны сайд асан Хавасс "Энэхүү муми нь өнөөг хүртэл Египетээс олдсон хамгийн эртний бөгөөд бүрэн бүтэн муми байж магадгүй" гэж мэдэгджээ.

Малтлагын үеэр мөн тавдугаар гүрний сүүлчийн фараон Унасын үед түшмэдүүдийн байцаагч, язгууртнуудын хянагч, тахилч байсан Хнүмжедефийн булш олдсон байна. Түүний булшийг өдөр тутмын амьдралыг дүрсэлсэн зургаар чимэглэсэн байжээ.

Ордны их удирдагчийн туслах, нууцыг сахигч Меригийн булш мөн олдсон байна.

Түүнчлэн булшнаас олон тооны хөшөө олджээ.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #египет, #муми, #фараоны булш,