Хиймэл оюун ухаанд суурилсан “ChatGPT” чатбот нь Миннесотагийн их сургуулийн хуулийн ангийн магистрын түвшний шалгалт, Пенсильванийн их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын шалгалтад тэнцсэн болохыг тус сургуулийн профессорууд мэдэгдэв.

“ChatGPT” Миннесотагийн их сургуулийн Хуулийн сургуулийн профессоруудын бэлдсэн дөрвөн хичээлийн олон сонголттой 95 асуулт, эсээний 12 асуултыг бөглөөд дунджаар C+ оноо авсан байна. Энэ нь бага боловч тэнцэхүйц үнэлгээ юм.

Харин Пенсильванийн их сургуулийн Вартон сургуулийн бизнесийн менежментийн шалгалтад В болон В- үнэлгээ авчээ.

Асар их хэмжээний онлайн өгөгдөл боловсруулах чадвартай “ChatGPT” нь арваннэгдүгээр сарын сүүлээр олон нийтэд нээлттэй болсон бөгөөд хэрэглэгчийн хүсэлтээр эсээ, өгүүлэл, дууны үг хүртэл бичихэд ашиглагдаж байна.

Зарим оюутнууд эрдэм шинжилгээний өгүүлэл хураангуйлахдаа үүнийг ашиглаж багш нараа хуурсан бол зарим Гүйцэтгэх захирлууд цахим шуудан бичих эсвэл нягтлан бодох бүртгэлийн ажил хийхдээ чатботыг ашиглах болжээ.

Чатботын хэрэглээ оюутнуудын суралцах чадварт сөргөөр нөлөөлнө гэж зарим эрдэмтэд, сургуулиуд санаа зовж байгаа ч зарим нь эерэг байр суурьтай байна.

Тухайлбал, Миннесотагийн их сургуулийн хуулийн профессор Жон Чой уг чатботыг практик дээр хуульчдад туслах хэрэгсэл болгон ашиглах, эсвэл оюутнууд шалгалтад бэлдэхдээ үр дүнтэй ашиглаж болно гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч оюутнуудын “ChatGPT”-ийн хэрэглээний талаар эргэлзээ байсаар байгаа тул Нью-Йорк хот болон Сиэтл дахь улсын сургуулиуд оюутан, багш нарыг дүүргийн сүлжээ, төхөөрөмж дээрээс “ChatGPT”-д хандахыг хоригложээ.

Эх сурвалж: CNN

#Chatgpt, #хиймэл оюун ухаан, #чатбот,