Нэгдүгээр сарын 29-ний шөнө Ираны төв Исфахан хотод байрлах төрийн өмчит зэвсгийн үйлдвэр нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, хүчтэй дэлбэрэлтүүд болсныг албаны хүмүүс мэдэгдээд байна.

Тус үйлдвэр нь Ойрх Дорнод болон Украин дахь Оросын зэвсэгт хүчинд нисгэгчгүй онгоц, пуужин нийлүүлдэг байжээ.

Одоогоор халдлагыг хэн үйлдсэн нь тодорхой болоогүй ч сүүлийн жилүүдэд Иран даяарх стратегийн объектуудад удаа дараа цохилт өгсөн Израилтай холбон тайлбарлаж байна.

Орон нутгийн цагаар 23:30 цагт Исфахан хотод дэлбэрэлт болохтой зэрэгцэн Ираны баруун хойд хэсэгт орших газрын тос боловсруулах үйлдвэрт мөн гал гарчээ.

Харин Ираны албаны хүмүүс ням гарагт хоёр нисгэгчгүй онгоцны халдлагыг амжилттай таслан зогсоож чадсан, нэг онгоц үйлдвэрийн дээвэрт бага зэргийн хохирол учруулсан гэж мэдэгдээд байна.

“Батлан хамгаалах яамны аж үйлдвэрийн цогцолбор руу жижиг оврын нисгэгчгүй онгоцнууд халдлага үйлдэхийг оролдсон боловч амжилтгүй болсон. Бид халдлагыг урьдчилан таамаглаж, агаарын довтолгооноос хамгаалах арга хэмжээ авсан. Аз болоход энэхүү амжилтгүй халдлага нь хүний аминд хүрээгүй бөгөөд цогцолборын дээвэрт бага зэргийн хохирол учруулсан” гэж Ираны үндэсний мэдээллийн агентлаг “Twitter” хуудсаараа мэдээлжээ.

Гэсэн ч үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болж буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаад байна.

https://www.youtube.com/watch?v=wOCpIG_8IWI

Эх сурвалж: The Guardian

#зэвсгийн үйлдвэр, #Израил, #иран, #нисгэгчгүй онгоц,