Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос жуулчдыг татах зорилгоор 2024 оноос эхлэн гадаадын жуулчдад нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох хөтөлбөрийг баталсныг ерөнхийлөгчийн дэргэдэх Харилцаа холбооны алба ням гарагт мэдэгджээ.
Тус улс худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүнээс 12 хувийн НӨАТ авдаг. Хөтөлбөрийн дагуу гадаадын иргэд Филиппинээс худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийхээ НӨАТ-ын буцаан олголтыг авах боломжтой болох юм.
Энэхүү арга хэмжээ нь нисэх онгоцны буудлын дэд бүтэц, үйл ажиллагааг сайжруулах, аялал жуулчлалын хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилготой хувийн хэвшлийнхний танилцуулсан олон саналын нэг болохыг Харилцаа холбооны алба мэдэгдэлдээ дурджээ.
Ерөнхийлөгч Маркос мөн энэ жилээс Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Японы жуулчдад онлайнаар виз олгохыг зөвшөөрсөн байна.
Аялал жуулчлалын яамны мэдээллээр Филиппин 2022 онд олон улсаас 2.65 сая жуулчин хүлээн авсны 2.02 сая нь гадаадын иргэн, 628,445 нь гадаадад амьдардаг Филиппиний иргэн байжээ. Энэ нь 1.7 сая жуулчин хүлээн авах зорилтыг нь давсан үзүүлэлт аж.
Мөн тус улс өнгөрсөн онд аялал жуулчлалаас нийт 3.68 тэрбум долларын орлого олсон байна.
Харин 2021 онд Филиппин ердөө 163,879 жуулчин авч байсан бол тахлын өмнөх жилд 8.26 сая жуулчин хүлээн авч байжээ.
Тус улсын засгийн газар энэ жил жуулчдын тоог 4.8 саяд хүргэхээр зорьж байна.
Эх сурвалж: Reuters

#Аялал жуулчлал, #НӨАТ, #Филиппин,