Рио Тинто компани баруун Австралийн өргөн уудам мужид цацраг идэвхт бодистой жижиг капсул алдсандаа уучлалт гуйлаа.

Тус компани төмрийн хүдрийн тэжээлийн нягтыг хэмжих багажийг тээвэрлэх ажлыг мэргэжлийн туслан гүйцэтгэгчид даатгасан боловч тээвэрлэлтийн явцад дотор нь байдаг цацраг идэвхт капсул ачааны машинаас унасан гэж таамаглаж байгаа аж.

Ачааг 12-ны өдөр компанийн Гудай-Дарри уурхайгаас авч, 16-ны өдөр Перт хотод хүргэж, 25-ны өдөр үзлэг хийхээр задлахад мэдрэгч багаж эвдэрсэн, эрэг, боолт нь дутуу, доторх цацраг идэвхт капсул алдагдсаныг мэдсэн байна.

Холын замд ачааны машины чичиргээнээс болж багажны эрэг, боолт суларч, дотроос нь цацраг идэвхт капсул мултарч, улмаар ачааны машинаас унасан байх боломжтой гэв.

Эрх баригчид Кимберли мужийн Ньюманаас Перт хотын зүүн хойд захад байрлах уурхай хүртэлх 1,400 км зам дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Австралийн Үндэсний Их Сургуулийн Цөмийн физик ба хурдасгуурын хэрэглээний тэнхимийн эрхлэгч Эндрю Стучбери бухал өвснөөс зүү эрэхтэй адил уг ажлыг “боломжгүй зүйл биш” гэж мэдэгджээ. Тэрээр цацраг илрүүлэгчийн тусламжтайгаар капсулыг олох боломж нэмэгдэнэ гэж тайлбарлав.

Онцгой байдлын ерөнхий газар явдал дунд 20 метрийн радиус доторх цацрагийн түвшинг тогтоох чадвартай зөөврийн хэмжигч багажийг эрлийн ажилд ашиглаж байгаа аж.

Рио Тинто компанийн хэлтсийн дарга Саймон Тротт “Бид энэ үйл явдлыг маш нухацтай авч үзэж байгаа. Энэ нь маш их түгшүүр төрүүлж байгааг бид ойлгож байгаа бөгөөд баруун Австралийн иргэдээс хүлцэл өчиж байна” гэж мэдэгджээ.

6 миллиметр диаметртэй, 8 миллиметр урттай мөнгөн капсул нь цагт рентген туяанаас 10 дахин хүчтэй цацраг ялгаруулдаг Цезий-137 агуулсан байна. Уг цацрагт өртөх нь цацрагийн түлэгдэлт, цацрагийн хордлого үүсгэж болзошгүй тул дор хаяж таван метр зай барихыг зөвлөдөг аж.

Австралийн Үндэсний Их Сургуулийн Стучбери “Капсулын хажуугаар машинтай өнгөрөхөд рентген зураг авхуулсантай тэнцэх эрсдэлтэй бол хажууд нь зогсох юм уу эсвэл капсулд хүрвэл энэ нь маш аюултай байж магадгүй” гэж анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

#Рио Тинто, #цацраг идэвхт капсул,