Канадын баруун хэсэгт орших Бритиш Колумб муж хар тамхины хэтрүүлсэн хэрэглээтэй тэмцэх ажлын хүрээнд бага хэмжээний героин, мет, экстаси, крек кокаин, фентанил болон бусад опиоидуудыг биедээ авч явсан хүмүүсийг яллах ажиллагааг зогсоох гурван жилийн туршилтын хөтөлбөрийг мягмар гарагт эхлүүлжээ.

Албан ёсны мэдээллээр 2016 оноос хойш тус улсын хэмжээнд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн болон хууль бус наймааны улмаас 32,000 хүн нас барсны гуравны нэг нь Бритиш Колумб мужид бүртгэгдсэн байна. 2016 онд тус муж мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх асуудлыг нийгмийн эрүүл мэндийн онц байдал гэж зарлаж байв.

Цар тахлын жилүүдэд асуудал хурцдаж, хууль бус сэтгэцэд нөлөөлөх бодисын нийлүүлэлтийн сүлжээ тасалдсанаар хүмүүс илүү хортой бодис хэрэглэдэг болсон байна.

Тус мужаас мягмар гарагт гаргасан мэдээллээр 2022 онд хар тамхины хордлогын улмаас нас барсан 2,272 тохиолдол бүртгэгдсэн нь 2021 оны (2,306) дараа хоёрдугаарт орох хамгийн өндөр үзүүлэлт аж.

Бритиш Колумб мужид бага хэмжээний мансууруулах бодис биедээ авч явсан хүмүүсийг ял шийтгэлээс чөлөөлөх хөтөлбөр тавдугаар сараас хэрэгжих бөгөөд Канадын хэмжээнд анх удаа ийм төрлийн арга хэмжээ хэрэгжиж байгаа нь энэ юм.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр мужийн захиргаа энэ асуудлыг эрүүгийн эрх зүйн тогтолцоогоор бус эрүүл мэндийн асуудлын хүрээнд шийдвэрлэх боломжтой болох гэнэ.

Мөн мансууруулах бодис хэрэглэхтэй холбоотой гутаан доромжлох явдлыг бууруулж, эрх бүхий байгууллагад хандаж заавар зөвлөгөө авахад хялбар болгох зорилготой гэж мужийн захиргаа мэдэгдсэн байна.

Хөтөлбөрт багтаж буй сэтгэцэд нөлөөлөх бодисууд нь хууль бус хэвээр байх бөгөөд зөвхөн хувийн хэрэгцээнд зориулж 2.5 грамм хүртэл хэмжээгээр хадгалсан тохиолдолд ялаас чөлөөлөгдөх юм.

Олон эрүүл мэндийн мэргэжилтнүүд хар тамхи хэрэглэдэг хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж үзэхгүй байх нь эмнэлгийн тусламж авах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үздэг.

Эх сурвалж: Reuters

#Бритиш Колумб, #Канад, #Мансууруулах бодис, #Хар тамхи,