Германы засгийн газар үйлдвэрлэгчдэдээ Украинд “Leopard 1” байлдааны танк худалдах зөвшөөрөл олгосныг Бундестагийн хэвлэлийн төлөөлөгч Штеффен Хебестрейт баасан гарагт мэдэгджээ.
Хебестрейт үйлдвэрлэгчдэд “Leopard 1” танк худалдах “экспортын лиценз олгосон” гэдгийг баталсан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Харин Германы зэвсэг үйлдвэрлэгч “Rheinmetall” компани 88 ширхэг өмнөх үеийн “Leopard” танкийг Украинд 100 сая еврогоор худалдахаар төлөвлөж байгааг Германы хэвлэл мэдээлжээ.
Аж үйлдвэрийн нөөцөд байгаа хуучин “Leopard 1” танкийг засварлаж дуусмагц нийлүүлэх боломжтой байна. Гэсэн ч шаардлагатай 105 мм-ийн сумыг авахад асуудал байсаар байгаа аж.
“Leopard 1”-ийг 1960-аад оноос хойш ашиглаж, 2003 онд ашиглалтаас гаргаж байв.
Германы засгийн газар Бундесвер буюу холбооны нөөцөөс 14 ширхэг “Leopard 2” байлдааны танкийг Украинд нийлүүлэхээ мэдэгдээд удаагүй байгаа билээ.
Берлин мөн Катарт худалдсан 15 “Gepard” танкаа буцааж худалдаж авахаар хэлэлцэж байгааг Германы хэвлэл мэдээлсэн байна. Катар Дохагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цэнгэлдэх хүрээлэнгүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Германаас “Gepard” танк худалдаж авч байжээ.
Эх сурвалж: The Guardian

#Leopard 1, #Герман, #танк, #УКраин,