Израилын Ерөнхий сайд асан Нафтали Беннетт Оросын Ерөнхийлөгч Владимир Путинээс Украины ерөнхийлөгчийг алахгүй гэсэн амлалт авснаа мэдэгджээ.
Беннетт өнгөрсөн гуравдугаар сард Москвад айлчлах үеэр Путинтэй уулзсан бөгөөд дайн эхэлснээс хойш түүнтэй уулзсан цөөн удирдагчдын нэг болсон юм.
Тэрээр өнгөрсөн бямба гарагийн орой “YouTube” сувагтаа нийтэлсэн ярилцлагадаа мөргөлдөөний эхний өдрүүдэд болсон дээрх уулзалтын талаар ярьжээ.
Беннетт ярилцлагадаа Путинээс Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг алахаар төлөвлөж байгаа эсэхийг нь асууснаа хэлсэн байна.
Хариуд нь Путин “Би Зеленскийг алахгүй” гэж хариулжээ. Беннетт цааш нь “Үүнийг амлалт гэж ойлгож болох уу” гэж асуухад тэрээр “Зеленскийг алахгүй” гэж дахин хэлсэн байна.
Дараа нь Беннетт Зеленский рүү залгаж Путиний амлалтын талаар мэдэгджээ.
Мөн хэлэлцээрийн үеэр Путин Украиныг зэвсэггүй болгох шаардлагаа цуцалж, Зеленский НАТО-д элсэхгүй гэж амласан гэв.
Харин Украины ерөнхийлөгчийн туслах Михайло Подоляк Беннеттийн хэлсэн зүйлсийг “зохиомол” гэж тодорхойлоод, түүний тайлбарыг няцаасан байна.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мөн Путинийг “мэргэшсэн худалч” гэж нэрлэв.
“Өмнө нь Путин Крымийг эзлэхгүй, Минскийн гэрээг зөрчихгүй, Украин руу довтлохгүй гэж амлаж байсан ч амлалтаа зөрчсөн. Түүнд бүү хуурт. Тэрээр ямар нэгэн зүйл хийхгүй гэж амлах болгондоо энэ нь түүний төлөвлөгөөний нэг хэсэг байдаг” гэж Кулеба хэлжээ.
Эх сурвалж: Al Jazeera

#Владимир Путин, #Володимир Зеленский, #Израил, #Нафтали Беннетт,