Хойд Солонгосын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан цайллагад тус улсын удирдагч Ким Жон Ун эхнэр охиныхоо хамт оролцсон болохыг “KCNA” мэдээлжээ.

Тэрээр хүлээн авалтын үеэр армийн генералууд болон цэргүүдэд хүндэтгэл үзүүлээд “Зэвсэгт хүчээ хүчирхэгжүүлж, хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, социалист эх орны хөгжил цэцэглэлтийн төлөө илүү ихийг хийцгээе” гэж мэдэгдсэн байна.

Нэг өдрийн өмнө Ким цэргийн сургуулилалтаа өргөжүүлж, цөмийн зэвсэгтэй тус улсын дайны бэлэн байдлыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн юм.

Зэвсэгт хүчний ойн хүрээнд Хойд Солонгосын цэргүүд томоохон цэргийн парад зохион байгуулахаар бэлтгэл хийж байгааг олон улсын шинжээчид арилжааны хиймэл дагуулаас авсан зургуудаар баталгаажуулжээ.

Ийм жагсаалыг ихэвчлэн Пхеньяны хотын төвд байдаг Ким Ир Сений талбайд зохион байгуулдаг бөгөөд жагсаалын үеэр цөмийн цэнэгт хошуу зөөвөрлөх зориулалттай баллистик пуужин зэрэг хамгийн сүүлийн үеийн шинэ зэвсгээ олон нийтэд үзүүлдэг.

Пхеньян сүүлийн дөрвөн жил цэргийн жагсаалаа харанхуй болсны дараа зохион байгуулсан байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, хориг арга хэмжээг үл харгалзан Хойд Солонгос цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлсээр байгаа билээ.

Өнгөрсөн жил Хойд Солонгос хамгийн олон тооны пуужин нисгэснээс гадна хамгийн том тив алгасах баллистик пуужингаа туршсан. Мөн 2017 оноос хойш анх удаа цөмийн зэвсгийн туршилт хийхээр бэлтгэж байгааг Сөүл, Вашингтоны албаны хүмүүс анхааруулаад байгаа.

Эх сурвалж: Reuters

#зэвсэгт хүчин, #Ким Жон Ун, #Хойд солонгос,