1. Тоог урдаас нь хойш хэлээд эргээд ардаас нь хэлэх дасгал (16700 – 00761, 12345-54321 г.м), урагш 20 тоолж алхсан бол ухарч 20 тоолж алхах. Тархины ашиглагдахгүй байгаа синапсуудыг идэвхжүүлж өгдөг маш дэмтэй дасгал. Өдөрт 10 хүртэл минут хийхэд болно. Ихдүүлбэл хүүхэд залхуурч хийдэг тул үр дүнгээ өгөхгүй.
2. Нуруун дээр нь тоо, дүрс, үсэг бичиж таалгаж тоглох.
3. Өдөр бүр тогтмол 15-20 минут зурагт ном уншиж өгөх, дүрүүдийн талаар харилцан ярилцах.
4. Завсарлага авах. Нэг дор удаан хугацаагаар ямар нэгэн зүйлд анхаарлыг хандуулах гэж хүчлэх нь тархийг ядрааж алсдаа сурах хүсэл эрмэлзлийг бууруулахаас гадна анхаарал төвлөрөх чадвар саармагжиж сониуч зангүй алга болчихдог. Тухайлбал, 6 настай хүүхдийг 10-15' гэрийн даалгаварын дасгал хийлгээд 5-7' завсарлана.
5. Хоёр гарын "Хайч, чулуу, даавуу" тоглоом. Хүүхэд өөрийн хоёр гараараа дээрх тоглоомыг тоглож баруун, зүүн гарынх нь аль нэг ялагч болно. Хүүхэд эхэндээ нэг ижил буюу хоёр гараа цаас, хоёр гараа хайч гаргаж байснаа аажмаар анхаарлаа хуваарилаж хоёр гар өөр өөрийг (хайч&чулуу) гаргаж сурдаг.
6. Аав ээжтэйгээ мөлхөж уралдах. Ингэхдээ зүгээр уралдахгүй нэг урагшлахдаа нэг амьтан, эсвэл хоол нэрлэнэ. Амьтан нэрлэх, хоол нэрлэх, дотны найзуудаа нэрлэх гэх мэт сонголтуудаа тоглоом эхлэхийн өмнө тохирно. Ингэснээр хүүхдийн анхаарал төвлөрөлт нэмэгдэхээс гадна, цээжлэх санах ой идэвхжинэ. Мөн гарын жижиг булчингийн хөгжлийг дэмжих, хүүхдийн хөдөлгөөний энергийг задлахад ч нэмэр нөлөөтэй маш чухал дасгал.
7. Өгүүлбэрийг гүйцэд анхааран сонсох дасгал. Аав ээжийн хэн нэг өгүүлбэр уншина. Уншиж дууссаны дараа сүүлийн "гахай" гэсэн үгийн өмнөх амьтны нэрийг нэрлэх нөхцөлтэй? Жишээ нь: "Гахай муур арслан халиун буга гахай бар могой хулгана гахай" Тэгвэл хариулт "Хулгана" байж таарна. Энэ нь хүүхдийн сонсож ойлгох анхаарал төвлөрөлтөд маш чухал дасгал. Өгүүлбэрийг өөрчлөөд олон янзаар зохиож тоглоорой.
8. Гарын алгаараа барилдах. Хүүхэд аавтайгаа эсвэл ээжтэйгээ ах эгчтэйгээ гарын алгаа нийлүүлэн түлхэлцэж тэнцвэрийн байрлалаас хазайлгахыг оролдох. Энэ үед өрсөлдөгч том биетэй жижиг биетэй байхаас үл хамааран анхаарал төвлөрөлт гарын алга руу хандаж чаддаг.
9. Шатар тоглох. Ялангуяа аав нь хамтран тоглох.
10. Гарын алгаа нийлүүлээд хүчээ үзэж тоглох. Анхаарал төвлөрөлтөө хуваарилж сурна.
Бэлтгэсэн Г.Төмөрзаяа

#Анхаарал төвлөрөлтийг дэмжих тоглоомын 10 арга, #хүүхэд хөгжил,