Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Их Британид айлчилж байгаа бөгөөд Ерөнхий сайд Риши Сунак, Хаан III Чарльз нартай уулзаж, парламентад үг хэлэхээр төлөвлөжээ.

Энэ нь түүний хоёрдугаар сарын 24-нд Орос Украин руу цөмрөн орсноос хойш хийж буй хоёр дахь айлчлал юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард тэрээр АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй албаны хүмүүстэй уулзсан.

Зеленский “Их Британи бол Украинд тусламж үзүүлэхээр гараа сунгасан анхны улсуудын нэг. Тиймээс би өнөөдөр Их Британийн ард түмэнд дэмжлэг үзүүлсэнд нь, Ерөнхий сайд Риши Сунакийг тусламжийн ажлыг тэргүүлсэнд нь биечлэн талархал илэрхийлэхээр Лондонд ирлээ” гэж “Telegram” хуудсандаа бичжээ.

Лхагва гарагт Хаан III Чарльз Букингемын ордонд Зеленскийг хүлээн авч уулзах гэж байгааг ордны хэвлэлийн төлөөлөгч мөн мэдэгдсэн байна.

Пүрэв гарагт нь Зеленский Брюсселийг зорих бөгөөд тэнд Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцох юм.

Эх сурвалж: Reuters

#айлчлал, #Володимир Зеленский, #Их Британи, #УКраин,