Оросын нууцлаг хиймэл дагуул дэлхийн тойрог замд задарч, хог хаягдал нь бусад хиймэл дагуулуудад аюул учруулж байгааг АНУ-ын сансрын хүчин мэдэгдлээ.
Даваа гарагт Сансрын хамгаалалтын 18-р эскадриль “Twitter” хуудсаараа дамжуулан “Космос 2499” нэртэй хиймэл дагуул 85 хэсэгт хуваагдсан болохыг мэдэгдсэн байна.
Өмнө нь Оросын хиймэл дагуулууд үүнээс хамаагүй том, илүү аюултай хог хаягдал бий болгож байсан. Гэсэн ч “Космос 2499”-ийн хэсгүүд ойролцоогоор 1,200 километрийн өндөрт тойрог замд эргэлдэж байгаа бөгөөд дэлхийн агаар мандалд татагдаж, шатах хүртэл бүхэл бүтэн нэг зуун, эсвэл түүнээс илүү удаан хугацаа шаардагдаж магадгүй гэж НАСА анхааруулав.
“Космос 2499” бол 2013-2015 онд Оросын нууцаар хөөргөсөн гурван хиймэл дагуулын нэг юм.
2013 оны Христийн Мэндэлсний Баярын өдөр Орос улс бага оврын “Рокот” пуужинг хөөргөж, гурван ширхэг цэргийн холбооны хиймэл дагуулыг тойрог замд оруулж байв. Дараа нь сансрын ажиглагчид “Рокот”-ыг тойрог замд гурав бус, дөрвөн хиймэл дагуул оруулсныг мэдсэн байна.
Хэдэн сарын дараа Орос улс НҮБ-д нэг илүү хиймэл дагуул хөөргөснөө хүлээн зөвшөөрсөн нь “Космос 2491” бөгөөд ямар даалгавар гүйцэтгэсэн нь одоо ч тодорхойгүй байгаа.
Дараа нь 2014 оны тавдугаар сард өөр нэг нууц хиймэл дагуул хөөргөсөн бөгөөд удалгүй тойрог замд “сэжигтэй” маневр хийж эхэлсэн байна. Оросын сансрын хөтөлбөрийг сурвалжилж, “Russianspaceweb.com” сайтыг ажиллуулдаг сурвалжлагч Анатолий Закийн хэлснээр хиймэл дагуул өөрийг нь тойрог замд хүргэсэн пуужинд хэт ойртох, өндөр авах, доош унах зэрэг хөдөлгөөн хийж байжээ. Энэ нь АНУ-ын армийн тодорхойлсноор “Космос 2499” байв.
Хагас жил орчмын турш энэ нууцлаг хиймэл дагуул дээрх хөдөлгөөнийг давтаж, дараа нь цуглуулсан мэдээллээ Морзын кодоор дэлхий рүү дамжуулсан байна. Улмаар Орос улс бусад хиймэл дагуулыг дагах эсвэл сүйрүүлэх технологийг туршиж байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэжээ.
Тухайн үеийн “Роскосмос”-ын тэргүүн Олег Остапенко 2014 оны арванхоёрдугаар сард хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Космос 2491” болон “Космос 2499” нь “алуурчин хиймэл дагуул” биш судалгааны зориулалттай болохыг мэдэгдсэн байна. Мөн хиймэл дагуулууд “даалгавраа гүйцэтгэсэн” гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
Дараа жил нь Орос улс гурав дахь бүртгэлгүй хиймэл дагуулыг тойрог замд илгээсэн юм.
Анхны нууц хиймэл дагуул болох “Космос 2491” 2019 онд задарсан байна.
“Аюулгүй ертөнц” сангийн сансрын хог хаягдлын шинжээч Брайан Виден “Космос 2499”-ыг ямар нэг зүйлтэй мөргөлдсөн гэхээс илүү дизайны алдаанаас болж дэлбэрсэн байж магадгүй гэж тайлбарлав.
Мөн дэлхийн тойрог замд байгаа объектуудыг хянадаг “LeoLabs” адилхан урьдчилсан дүгнэлтэд хүрсэн байна. Гэхдээ илүү олон хэлтэрхийг каталогжуулж, шинжилгээнд хамруулснаар үйл явдлын илүү тодорхой шалтгааныг тодорхойлох боломжтой гэж компани мэдэгджээ.
Эх сурвалж: Insider

#Космос 2499, #ОРос, #Хиймэл дагуул,