Уран хатгамал, үйл урлах монгол ухааныг олон талаас нь судалж, багш шавийн барилдлага дэлгэрүүлж, эрт цагаас эдүгээ хүртэл монголчуудын бүтээсэн гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилготой байгуулагдсан “Мандчирын наран” ТББ-аас санаачлан, Богд хааны ордон музейтэй хамтран “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнг тав дахь удаагаа зохион байгууллаа.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн хойморт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдийн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй шүтээн урлалын дээжээс заларчээ. Шүр, сувд тэргүүтэй эрдэнээр чимж, алт, мөнгөн утас дарж оёсон зээгт наамал бүтээлүүдийг 19 дүгээр зуунд урлажээ. Бүтээлүүд ямар дамжлагаар, хэрхэн хадгалагдаж ирсэн нь гандан хийдийн хувьд нууцын зэрэглэлтэй мэдээлэлд тооцогддог. Эдгээр шүтээнийг Гандантэгчинлэн хийд олон нийтэд дэлгэдэггүй, зөвхөн тусгай хурал номын үеэр залдаг байна. Сандуй, Жамсран, Нархажид зэрэг монгол түмний шүтээн, хамгаалагч сахиус бурхдыг ойроос харах ховорхон боломж сүсэгтэн олонд тохиож байна.

19 дүгээр зууны урчуудын хосгүй нандин шүтээнүүдийг өнөө цагийн уран үйлчдийнхтэй зэрэгцүүлэн харах боломж олгодог “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн энэ сарын 17-ныг дуустал Богд хааны ордон музейд дэлгээтэй байх юм.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #онцлох зураг, #Уран хатгамал, #ФОТО: Үйл урлах монгол ухааныг дэлгэв,