Пакистан гаралтай АНУ-т оршин суудаг нэгэн нэрээ нууцалсан эрхэм Турк, Сирийн газар хөдлөлтөд өртсөн олон мянган хүнд 30 сая доллар хандивлажээ.

Өнгөрсөн бямба гарагт Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф “Twitter” хуудсаараа дамжуулан АНУ-ын нийслэл Вашингтон хотод амьдардаг Пакистан гаралтай бизнесмэн Туркийн элчин сайдын яаманд олон сая долларын хандив өргөсөн болохыг мэдэгдээд, энэ үйл явдалд маш их сэтгэл хөдөлсөн тухайгаа бичжээ.

Үүний зэрэгцээ, НҮБ хүнсний хөтөлбөрийн хүрээнд гэр орноосоо дайжсан Туркийн 590,000, Сирийн 284,000 иргэнийг хоол хүнсээр хангахын тулд 77 сая долларын тусламж үзүүлсэн байна.

Даваа гарагийн байдлаар Турк, Сирийн зарим нутагт болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 33,000-ыг давжээ. Эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч амьд үлдэгсдийг олох итгэл найдвар өдөр ирэх тусам багасаж байна.

Амиа алдагсдын 30 мянга орчим нь Туркт бүртгэгдсэн бол үлдсэн нь арван жил иргэний дайнтай байсан Сирийн баруун хойд хэсэгт бүртгэгджээ.

Тус бүс нутаг босогчдын хяналтад байдаг бөгөөд засгийн газрын мэдэлд байдаг гамшигт нэрвэгдсэн бусад бүс нутгуудтай харьцуулахад бага хэмжээний тусламж хүлээн авсан байна.

Эх сурвалж: The Guardian

#Газар хөдлөлт, #СИри, #турк, #тусламж, #Хандив,