Йелийн их сургуулийн эдийн засгийн тэнхимийн туслах профессор Юсуке Нарита амиа хорлолтыг Японд тулгамдаад буй хөгшрөлтийн асуудлыг шийдэх шийдэл гэж үзэж байгаагаа олон нийтийн өмнө, ярилцлагын үеэр удаа дараа мэдэгдсэн байна.
Тэгвэл уг профессор залуусын дунд алдаршиж, бүтээгдэхүүний сурталчилгаанд хүртэл тогложээ.
Япон улс нь дэлхийд өндөр настныхаа тоогоор тэргүүлдэг орон бөгөөд тус улсад 65-аас дээш насны хүн амын эзлэх хувь 1950-иад оноос хойш тасралтгүй нэмэгдсээр байгаа юм.
Түүнчлэн өнгөрсөн сард Японы Ерөнхий сайд Фумио Кишида тус улс хямралын ирмэг дээр байгааг олон нийтэд анхааруулсан.
Харин Нарита 2021 оны арванхоёрдугаар сард Японы онлайн мэдээллийн хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа “хамгийн тодорхой шийдэл” бол өндөр настнуудын дунд амиа хорлох буюу “сеппуку” зан үйлийг нэвтрүүлэх явдал юм гэж ярьж байжээ.
Сеппуку гэдэг нь Японы эртний самурай дайчдаас гаралтай амиа хорлох зан үйлийн нэг хэлбэр бөгөөд өөрийнхөө гэдсийг хүүлэх үйлдлийг тодорхойлдог нэршил юм.
Нарита мөн эвтанази буюу өвчтөнийг өөрийнх нь хүсэлтээр эмнэлгийн орчинд үхүүлэх явдлыг дэмждэг болохоо хэд хэдэн удаа илэрхийлж байжээ.
Тэрээр эвтаназийн тухай ярихдаа 19 настай байхад нь аневризмтай гэж оношлогдсон ээжийнхээ тухай дурсаж, ээжийнхээ асаргааны зардалд сар бүр 100,000 иен буюу 755 доллар зарцуулдаг тухайгаа ярьсан байдаг.
Уг байр суурь нь Японы зарим бодлого тодорхойлогчдын санааг зовоож, 1948 онд евгеникийн тухай хууль батлагдсаны дараахтай адил нийгмийн хямралд хүргэж болзошгүй гэж шүүмжлэгчид болгоомжилж байна.
Евгеникийн тухай хуулиар удамшлын өвчин, сэтгэцийн эмгэг, оюуны хомсдолтой хүмүүсийг сайн дурын үндсэн дээр эсвэл албадан үр тогтоох чадваргүй болгохыг зөвшөөрсөн байдаг.
Наритагийн үзэл санаа Японы нийгэмд маргаан дагуулж байгаа хэдий ч тэрээр ахмад үеийнхнийг эдийн засгийн хөгжилд саад болдог гэж үздэг залуу үеийнхэн дунд олон дагагчтай болсон байна.
Тэрээр өдгөө “Twitter”-т 550,000 гаруй дагагчтай, Японы онлайн шоунуудад тогтмол оролцдог, сэтгүүлийн нүүрэнд гарч, энергийн ундааны сурталчилгаанд хүртэл тогложээ.
Эх сурвалж: Insider

#амиа хорлолт, #өндөр наслалт, #сеппуку, #эвтанази, #Япон,