Финландын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Nokia” компани сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа брэндээ өөрчилж, логогоо шинэчилж байгаагаа ням гарагт зарлалаа.

Шинэ лого нь “NOKIA” гэх үгийг таван өөр дүрсээр илэрхийлсэн байх ба хуучин логоны цэнхэр өнгийг халж, хэрэглээнээс хамааран янз бүрийн өнгөөр сольж байхаар бүтээсэн байна.

2020 онд “Nokia”-г хүндрэлтэй байх үед нь ажлаа хүлээн авч байсан компанийн гүйцэтгэх захирал Пекка Лундмарк “Өмнө нь ухаалаг гар утастай холбоотой байсан бол бид одоо технологийн компани болсон” хэмээн компанийн стратегийн өөрчлөлтийг тодорхойлжээ.

“Nokia” нь харилцаа холбооны бизнесээ өргөжүүлэхийн зэрэгцээ бусад бизнесүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэхэд анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

Эдгээрт хувийн “5G” сүлжээ, автоматжуулсан үйлдвэрүүдэд зориулсан тоног төхөөрөмж зэрэг багтах бөгөөд энэ нь тус компанийг “Microsoft” болон “Amazon”-той өрсөлдөхүйц хэмжээнд хүргэнэ гэж Лундмарк найдаж байгаа аж.

Түүний хэлснээр өнгөрсөн онд тус компани энэ салбарт 21%-ийн өсөлт үзүүлсэн нь нийт борлуулалтын найм орчим хувийг бүрдүүлсэн байна. Энэ нь ойролцоогоор 2.11 тэрбум долларын мөнгөн дүнтэй тэнцэх ба компани ойрын хугацаанд энэ тоог хоёр оронтой тоонд хүргэх зорилт тавьжээ.

Эх сурвалж: Reuters

#Nokia, #технологи,