Лхагва гарагийн өглөө Грекийн хойд хэсэгт Лариса хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, 32 хүн амиа алдаж, 85 хүн гэмтэж бэртсэн байна.
Төмөр замын оператор “Hellenic Train”-ийн мэдээлснээр Афинаас Грекийн хоёр дахь том хот болох Салоники руу чиглэн явж байсан суудлын галт тэрэг 350 орчим зорчигчтой байжээ.
Ослын газарт 150 орчим гал сөнөөгч, 40 түргэн тусламжийн машин ажилласаар байгааг гал түймрийн алба мэдэгдсэн байна.
Ослын улмаас ойролцоох хурдны зам дээр явж байсан машинууд замаасаа гарч, хэд хэдэн машин шатжээ.
Хоёр галт тэрэг яагаад мөргөлдсөн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. Цагдаа нар төмөр замын хоёр ажилтныг байцаасан ч саатуулаагүй талаар дотоодын хэвлэлд бичжээ.
Тессали мужийн захирагч Костас Агорастос улсын телевизэд өгсөн тайлбартаа мөргөлдөөнийг “маш хүчтэй” гэж тодорхойлоод, “Аймшигтай шөнө болж байна, нөхцөл байдлыг дүрслэн хэлэхэд хэцүү байна” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC

#галт тэрэг, #Грек, #осол,