43 хүний аминд хүрсэн галт тэрэгний ослын дараа Грект эсэргүүцлийн жагсаал өрнөж, төмөр замын оператор “Hellenic Train” компанийн Афин дахь төв байрны гадна үймээн дэгдээгчид цагдаа нартай мөргөлдсөн байна.

Мягмар гарагийн шөнө осол болсон газрын ойролцоох Салоники болон Лариса хотод мөн эсэргүүцлийн жагсаал болжээ.

Ослын улмаас 350 зорчигчтой суудлын галт тэрэгний урд вагонууд ихэвчлэн эвдэрсэн бөгөөд осолтой холбоотойгоор Лариса хотын 59 настай станцын мастерыг санамсаргүйгээр хүний амь нас бүрэлгэсэн хэргээр буруутгаж байгаа аж.

Тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис мөн ослыг хүний гаргасан алдаанаас болсон гэж мэдэгдсэн байна.

Харин осолд буруутгагдаж буй төмөр замын ажилтан өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлж, ослыг техникийн алдаанаас болсон гэж тайлбарлажээ.

Төмөр замын үйлдвэрчний эвлэлийн гишүүд мөн аюулгүй байдлын системд доголдол гарсан гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Тэд олон жилийн турш удаа дараа энэ талаар анхааруулсаар ирсэн аж.

Төмөр замын ажилчид эрх баригчдын буруутгалыг эсэргүүцэж, ослын хохирогчдод эмгэнэл илэрхийлэх үүднээс пүрэв гарагт ажил хаялт зарлажээ.

Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлахдаа “Олон жилийн турш засгийн газрууд Грекийн төмөр замд хүндэтгэлгүй хандсан нь эмгэнэлтэй үр дүнд хүргэсэн” гэж мэдэгдсэн байна.

Тээврийн сайд Костас Караманлис ослын дараа албан тушаалаасаа огцорч, төмөр замын системд тохирох шинэчлэл хийж чадаагүй эрх баригчдын өмнөөс хариуцлага хүлээхээ мэдэгдэв.

Лхагва гарагт Лариса хотод болсон хохирогчдын дурсгалыг хүндэтгэх чимээгүй жагсаалын үеэр Киприйн анагаахын оюутан Никос Савва “AFP” агентлагт “Баривчлагдсан станцын дарга бүхэл бүтэн системийн алдааг өөртөө хүлээх ёсгүй” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Мөн Афин хотод “Hellenic Train”-ийн оффисын гадна эсэргүүцлийн жагсаал болж, үдээс хойш байдал үймээн самуун болон хувирчээ. Гудамжинд чулуу шидэж, гал асаасан жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Эх сурвалж: BBC

#галт тэрэг, #Грек, #эсэргүүцлийн жагсаал,