“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзулыг урьж ярилцлаа.
ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТЫН ТЭРГҮҮЛЭХ ШАЛТГААНД ДОТООД ОРЧНЫ АГААРЫН БОХИРДОЛ УТААНААС ИЛҮҮ НӨЛӨӨТЭЙ
-Агаарын бохирдол манай орны төдийгүй дэлхийн хөгжиж буй орнуудын томоохон асуудал болоод байна. Агаарын чанарыг агаарт байгаа нүүрстөрөгчийн дан исэл, азот, хүхрийн давхар исэл, тоосонцор, озоны хэмжээгээр тодорхойлдог. 2023 оны байдлаар дэлхийн хүн амын 99 хувь нь ДЭМБ-ын агаарын чанарын удирдамжийн түвшинг хангаагүй газар нутагт амьдарч байгаа ба тэдний 90 хувь нь хөгжил буурай болон хөгжиж байгаа орны хүн ам байна. Монголд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хүчин төгөлдөр хэрэгжиж буй долоон хууль,15 тогтоол, 15 тушаал, гурван бодлогын бичиг баримт, гурван үндэсний хөтөлбөрт бид дүн шинжилгээ хийсэн. Эдгээрт агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүч хэрэглэх, өрхийн хэрэглээний утаагүй түлш, зуух, яндан, дулаалга, зүлэгжүүлэх, ойжуулах, нийтийн тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх зэрэг олон зүйл тусгасан ч суурин газруудын агаарын бохидлын эх үүсвэрүүдийн 80 хувийг эзэлж байгаа гал түлж буй иргэний эрх үүргийн талаар тодорхой дэлгэрэнгүй заасан хууль алга. Мөн хуулиуд бүгд агаарын бохирдлын талаар дурьдсан боловч, түүнтэй тэмцэх, салбар хоорондын уялдаа холбоотой ажиллах талаар маш бага тусгасан. Агаар, орчны бохирдлыг бууруулах, Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрт дунд хугацааны үнэлгээ хийж, сайжруулах талаар дурьдсан ч хэрэгжээгүй. Энэ нь хууль хэрэгжих эрхзүйн орчин хангалттай биш байгааг илтгэж байна. Мөн стандарт боловсруулах, шинэчлэх аргыг өөрчлөх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил дээр тулгуурласан стандартыг боловсруулах. Үе шатуудыг нээлттэй ил тод байлгаж эрдэмтэн судлаачдын санал шүүмжийг тусгах шаардлагатай байна. Тушаал, тогтоол, журмаас илүү хэрэгжүүлэх тодорхой зорилт, түүнд шаардагдах зардлыг хэрхэн гаргах тухай тусгасан хөтөлбөр хэрэгтэйгээс гадна түүний хэрэгжилт, хяналт, үнэлгээ, сайжруулалтад чиглэсэн бодлого дутагдаж байна.
Бид гадаад орчны агаарын бохирдлыг хангалттай ярьж, шаардаж байгаа. Гэтэл дотоодын орчны агаарын бохирдлын хор уршгийн талаар төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь маш том асуудал. ДЭМБ-аас 2005 онд анх удаа гадаад орчны агаарын чанарын зөвлөмж хэмжээ, 2009 онд дотоод орчны агаарын бохирдлын зөвлөмж хэмжээтэй болсон. Дотоод орчны агаарын бохирдол төдийлөн олны анхааралд байдаггүй ч АНУ-ын 21 мужид 1990-2010 оны хооронд хийсэн судалгаагаар өвчлөл нас баралтын эрсдэлийн эхний 20 шалтгааны жагсаалтад дотоод орчны агаарын бохирдол гадаад орчныхоос дээгүүр орсон байдаг. ДЭМБ-ын Европын бүсийн дотоод орчны агаарын бохирдлын сонгомол бохирдуулагчдын зөвлөмжид гэр, ажлын байр, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг газрууд, олон нийтийн газар өдрийнхөө ихэнх цагийг өнгөрөөдөг. Гэтэл барилгын материал, өрөөн дотор байгаа тоног төхөөрөмж, хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой буюу гал түлэх зэргээс ялгарч буй бохирдуулагч биднийг өвчлөл тэр бүү хэл үхэлд хүргэдэг учраас хор нөлөөтэй нь батлагдсан химийн бодист хүн өртөхийг бууруулах хэрэгтэй гэдгийг анхааруулсан байна. ДЭМБ-аас дотоод орчны агаарын чанартай холбоотой гурван зөвлөмж гаргасан. Хөгц болон мөөгөнцөрийн дотоод орчны агаарын бохирдол, зарим бохирдуулагч бодис, айл өрхийн шаталтын бүтээгдэхүүний дотоод орчны агаарын бохирдлын зөвлөмжийг хамгийн сүүлд гаргаад байна.
Гэтэл Монгол Улсад 1998 оноос мөрдөж эхэлсэн Агаарын чанар MNS 4585:1998-ийг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөл 2007 болон 2016 онд шинэчилсэн. Ингэснээр стандартын хамрах хүрээнд хот суурин, орон сууц, албан тасалгаа, үзвэр, нийтийн үйлчилгээний газар, иргэний барилга, байгууламжийн төлөвлөлт, ашиглалтын явц дахь гадаад болон дотоод орчны агаарын чанарыг тандах, үнэлэх, хянахад хамаарна гэж тусгасан байдаг. Гэтэл 2016 онд шинэчлэхдээ ажлын байрны агаарын чанарын үзүүлэлтэд хамаарахгүй гэсэн байгаа нь дотоод орчны агаарын чанарын талаар зөвхөн орон байрыг тусгасан нь өмнөх стандартаас ямар үндэслэл болон үе шаттайгаар хэлэлцүүлж өөрчилсөн нь ил тод бус байна.
МХЕГ-аас 2017 онд Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм, Анги танхимын эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөлд тавигдах шаардлагад хүүхдийн байгууллагын тасалгааны агаарт үнэлгээ өгөхөд нийт бактерийн тоо цус задлах кокк-ийн үзүүлэлтийг тусгасан хэрнээ дотоод орчны агаарын чанар стандартад тусгасан түгээмэл бохирдуулагчдын үзүүлэлтийг дурьдаагүй байна. Тэр бүү хэл хүйтний улиралд хоёр цаг тутамд 5-10 минут салхивчийг нээж агааржуулна гэсэн нь агаарын бохирдол ихтэй үед гаднаас орж ирж дотоод орчны агаарын чанар муудах аюултай. Мөн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийхдээ агаарын чанарын стандартад тусгасан үзүүлэлтүүдийг огт дурьдаагүй. Гэтэл одоо МХЕГ татан буугдсан энэхүү үлгэрчилсэн дүрэм хүчингүй болсон байх. Тэгвэл сургалт хүмүүжлийн газрын дотоод орчинд тавигдах хүчин төгөлдөр шаардлага байна уу?
ХОРТОЙ БУДАГНААС БОЛЖ ХҮҮХЭД НАСАН ТУРШДАА БАГТРАА ӨВЧТЭЙ БОЛДОГ
-Бид Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ өдрийн хамгийн их цагаа зарцуулдаг цэцэрлэг, сургуулийн засварын ажлыг хийхдээ тендер зарлан хамгийн хямд, хамгийн муу материал ашиглан намар наймдугаар сард хийж байна. Гэртээ бид өөрийнхөө үр хүүхдэд хамгийн сайн өнгөтэй өөдтэйг эдлүүлж хэрэглүүлэх гэж хичээдэг мөртлөө, өдөржин амьсгалах агаар, унтах ор, тоглох тоглоомын тавиуранд ямар будаг хэрэглэж байгааг хянахгүй байгаа нь харамсалтай. Тиймээс тендерийг эрт зарлаж, засварын ажлыг цаг алдалгүй эхлүүлэхэд эцэг эхчүүд бид анхаарлаа хандуулж шахаж шаардах хэрэгтэй байгаа үндэслэлийг тайлбарлая.
Гадаад орчны агаарын бохирдлын сөрөг нөлөө дотоод орчныхтой ижил. Дэлхий нийтээр гадаад орчны бохирдолтой холбоотойгоор 4.2 сая хүн нас барж байгаа бол дотоод орчинтой холбоотой нь 3.8 сая байна. Тэр дундаа дотоод орчны бохирдол хүний эрүүл мэндэд тэр дундаа хүүхдүүдэд илүүтэй сөрөг нөлөө үзүүлдэг. Утаанаас үүдэлтэй нас баралтын шалтгааны 42 хувь нь уушгины архаг бөглөрөл, 29 хувь уушгины хавдар, 24-25 хувь нь зүрхний шигдээс, тархинд цус харвах өвчин, 17 хувь нь амьсгалын доод замын халдвар байна. Гэтэл хүмүүсийн тэр бүр мэддэггүй дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой нас баралтын 27 хувь зүрхний шигдээс, хатгалгаа байгаа бол тэр дотроо 0-5 насны хүүхдийн нас баралтын 45 хувь нь дотоод орчны агаарын бохирдлоос болж байх жишээтэй. Мөн уушгины архаг бөглөрөл, тархинд цус харвах, уушгины хавдарын нас баралт гадаад орчны агаарын бохирдлоос дутахааргүй хэмжээнд байгаа нь аюул юм. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиудын анги, танхим дахь РМ2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 3.1-10.5 дахин өндөр байгаа гэж гарсан. Тиймээс утаанаас илүү дотоод орчны агаарын бохирдлын хор хөнөөлийг ойлгож, түүнээс сэргийлэх нь нэн тэргүүний ажил болоод байна. Үүнтэй тэмцэх хамгийн эхний ажил арга хэмжээ бол сургууль, цэцэрлэгийн анги засварын ажлыг найм, есдүгээр сард биш зун хичээл амрахаас хийж хэвших шаардлагатай. Засвараа ядаж хавар эрт хийчихвэл хүүхдүүд хичээлдээ очиход будаг, цавууны наалтны дэгдэмхий ууршимтгай органик агаарын нэгдлүүд задарч хоруу чанар нь багасна. Хичээл эхлэхтэй уралдаад анги будах нь хүүхдүүдийн эрүүл мэндэд асар хортойг баталсан судалгаа хангалттай бий.
Хамгийн наад захын жишээ бол хортой будагнаас болж хүүхэд насан туршдаа багтраа өвчтэй болно. Тиймээс эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй будаг хортой бодисыг хил, гааль дээр хориглох шаардлагатай. Мөн эцэг, эхчүүд өвөл болохоор хүүхэд нь ханиад хүрч өвдөж хэдэн зууны мянган төгрөгийг эмэнд зарцуулдаг. Гэтэл энэ мөнгөөрөө агаар шүүгч аваад гэртээ тавьчихвал гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос хамгаалж хүүхэд амархан өвчлөхгүй. Мөн ногоон ургамал тарих, тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх, гал түлдэг бол үнсийг хэзээ ч битгий гэрт байлга, үнс маш нарийн ширхэгтэй бургих эрсдэлтэй. Үүнээс гадна томуугийн вакцин бол агаарын бохирдлоос сэргийлэх салшгүй нэг хэсэг. Томуу хүндрэхээрээ хатгалгаа болдог. Хатгалгаа болоход нөлөөлж байгаа хүчин зүйл нь агаарын бохирдол. Томуугийн вакцинаа хийлгэсэн бол хатгалгаа болох эрсдэл буурч, хүндрэхгүй. Үүнээс гадна зөнөгрөл өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь томуугийн вакцин гэдгийг дэлхий нийт баталлаа. Агаарын бохирдлын зориулалтын амны хаалтыг бүх цаг үед тогтмол зүүх хэрэгтэй. Энэ мэтээр эцэг, эхчүүдээс гадна сургууль, цэцэрлэгийн хүрээнд багш, нийгмийн ажилтнууд дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэх ойлголт мэдлэг чухал байна. Ядаж агаарын бохирдол багасдаг өдрийн цагаар цонхоо онгойлгож хэвших хэрэгтэй. Хүүхдүүд ихэнх цагаа өнгөрөөдөг цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилгоор 2016 оноос хойш маш олон агаар цэвэршүүлэгч тараасан. Энэхүү агаар цэвэршүүлэгч нь нарийн ширхэглэгт тоосонцорын агууламжийг бууруулах зорилготой. Гэтэл бид тавигдах шаардлага нь тодорхойгүй, ямар агаарын чанарт хүрэх зорилт тавьж 4.4 тэрбум төгрөг төсөвлөн агаар цэвэршүүлэгч сургууль цэцэрлэгүүдэд байршуулсан нь ойлгомжгүй байна. Зүй нь барилга байгууламжид нэг бүрчлэн агаар цэвэршүүлэгч суурилуулахаас илүү эхнээс нь агааржуулалтыг стандартад нийцсэн байдлаар төлөвлөж байх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газарт дотоод орчны агаарын бохирдлын стандарт батлах хэрэгтэй. Ийм стандартгүй бол мянга шаардаад ямар тоон утганд хүрэх нь тодорхойгүй.
МОНГОЛД ХИЙГДСЭН СУДАЛГААНЫ АЖЛУУДЫН ХАМГИЙН БАГА ХУВИЙГ АГААРЫН БОХИРДЛЫН БОДЛОГЫН СУДАЛГАА ЭЗЭЛЖ БАЙНА
-ДЭМБ-ын агаарын чанарын зөвлөмж улс орнуудад хүрэх зорилтод нь зориулж гурван түвшин санал болгодог. Энэ нь улс орнууд стандартаа шинэчлэх бүртээ бохирдуулагчийн агууламжийг бууруулсан байхаар тусгагддаг. Гэтэл манай улсад NO2 стандартын хэмжээг нэмэгдүүлэн шинэчилсэн нь үнэхээр эрүүл мэндийн нөлөөллийг үндэслэсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс стандарт боловсруулах болон шинэчлэх үйл явцын шат бүрт эрдэмтдийн зөвлөмжийг авч байх нь чухал болохыг АНУ-ын туршлагаас харж болно. Хэдийгээр манай улсын Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хуульд Техникийн хороо нь төр, иргэн, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөллөөс бүрдэнэ гэсэн ч стандартчиллын техникийн хорооны бүрэлдэхүүнд 22 хувь нь эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага эзэлж байгаа нь эрдэмтэн судлаачдын мэргэжлийн зөвлөмж хангалттай тусгагдах хувь гэж үзэхгүй байна. Тухайлбал, Агаарын тухай хуульд агаарын чанарын стандартыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулна гэсэн нь энэ стандартын ач холбогдол эрүүл мэндийн салбарт байгааг олж хараагүй явдал юм. Мөн агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага стандартыг өөрт тохиромжтойгоор өөрчлөх боломжтой байна. Тиймээс Монгол Улсын агаарын чанарын стандартыг боловсруулсан процессийг ил тод болгох, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нээлттэй байлгаж салбар дундын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай. Үүний нэг жишээ нь ДЭМБ-аас 2014 онд гаргасан Айл өрхийн шаталтын бүтээгдэхүүний дотоод орчны агаарын бохирдлын зөвлөмжид PM2.5 болон CO-ийн агууламжийг агаар сэлгэлттэй болон сэлгэлтгүй байхад нэг минутад ноогдох микрограмаар гал тогоо болон бусад өрөөнд ялгаатай байхаар тусгасан. Гэтэл Монгол орны агаарын чанарын стандарт нь бохирдуулагч бодисын төрлийг нэмэгдүүлэхгүй харин ч бууруулж байгаа шинжлэх ухааны үндэслэл харагдахгүй байна. Энэ мэт олон зүйлээс харахад агаарын чанарын стандартын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь эдгээр стандартын нийгэм, эдийн засгийн үр нөлөөтэй хэрхэн харьцуулж байгааг судлах, шинжлэх ухааны зөвлөх хороог байгуулж, хадгалах хэрэгтэй.
Монголд 1990-2019 хооронд агаарын бохирдолтой холбоотой хийсэн 80 гаруй судалгааны ажлуудын 55 нь эрүүл мэндтэй холбоотой байсан. Үүний 19 буюу хамгийн их хувийг эрүүл мэндийн нөлөөлөл, 18 нь эх хүүхдийн эрүүл мэнд амьсгалын замын өвчлөл бол хамгийн бага хувийг эрүүл мэндийн өртөг тооцох, хувь хүний өртөлт, дотоод орчны агаарын бохирдол эзэлж байна. Уг нь агаарын чанарыг урт хугацаанд дагаж судалснаар бохирдлын ялгаатай агууламж эрүүл мэндэд харилцан адилгүй нөлөөлж байгааг харуулах боломжтой. Гадны улс орны туршлагаас суралцаж хэлэлцүүлгээр эрдэмтэн судлаачдын санал зөвлөмжийг тусгах, Агаарын чанарын стандартын бохирдуулагчдын төрлийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэр, үзвэр үйлчилгээний газар, сургууль цэцэрлэгийн дотоод орчны стандарттай болсноор ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах боломж нэмэгдэнэ.
БЛИЦ
Мэргэжил:
Хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач
Боловсрол:
-2008 онд БНХАУ, Гуанжоугийн Хятад Анагаах ухааны их сургууль,хүний их эмч (OMD),
-2011-2012 онд Бельгийн Вант улс, Люваний их сургууль (UCL), Эпидемиологи-Биостатистикийн тэнхимд Эрасмус мундус тэтгэлгийн оюутан.
-2013 онд ЭМШУИС, НЭМС, “Хүний эрүүл мэндэд агаар дахь тоосонцор (PM2.5, PM10)-ын үзүүлж буй нөлөөлөл” сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр (MSPH).
Ажлын туршлага:
-2008 онд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “УБ хотын агаарын бохирдлын төвшин түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” төслийн судлаач, Хятад, Англи хэлний орчуулагч
-2009-2010 Гэрэлт гар эмнэлэгт хүний их эмч
-2010-2011 VSO олон улсын байгууллага Монгол дахь салбар сайн дурын ажилтны туслах, орчуулагч
-2012 онд Бельгийн Вант улс, Леүвэний католик их сургууль (KUL), Уушгины хор судлалын судлалын нэгжид дадлагажигч.
- 2012-2013 онд Мянганы сорилтын сангийн Монгол Улсад хэрэгжүүлсэн “Монголын эрчим хүч ба орчны төслийн Хэмнэлтэй зуух дэмжих хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээ” судалгааны төслийн менежер.
-2013-2015 онд АНУ-ын ШУА-ийн “Нарийн ширхэгт тоосонцорын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлсноор агаарын бохирдлыг бууруулахад туслах нь” судалгааны төслийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн.
- 2013-2014 онд Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөлийн зохицуулагч.
-2014-2019 онд АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Орчны эрүүл мэндийн тэнхимд багш.
- 2019 онд АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Шим тэжээл судлалын тэнхим үүсгэн байгуулагч, эрхлэгч.
- 2020 онд Чех улсад төвтэй Пиипл Ин Нийд олон улсын байгууллагын хэрэгжүүлсэн “Амьсгалах эрх” төслийн үнэлгээний судалгаанд IRIM байгууллагад зөвлөх.
- 2022 онд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй “Агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл” төслийн эцсийн үнэлгээний багийн Нийгмийн эрүүл мэнд, агаарын бохирдлын үндэсний зөвлөх, шинжээч.
Судалгааны чиглэл:
Орчны эрүүл мэнд, Агаарын бохирдол судлаач
Хэлний мэдлэг:
Хятад, Англи, Турк, Япон
Сонгуульт ажил:
Анагаахын эмэгтэйчүүдийн холбоо, Социал демократ клубын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн, ЛИЙД төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, төслийн багийн ахлагч
АШУҮИС-ийн дэргэдэх С4А гарааны компанийг үүсгэн байгуулагчдын нэг, ТУЗ-ийн гишүүн ба Шүлснээс SARS-CoV-2 вирус илрүүлэх бодит хугацааны ПГУ-ийн оношлуур бүтээсэн багийн гишүүн.
2023 он: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн ажлын хэсэг
2023 он: Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ажлын хэсэг
Сүрнээгийн УЯНГА
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 47 (7032)

#онцолсон, #сургууль, #цэцэрлэг,