"Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр" энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэллээ.
Ингэснээр Чех Улсад ажиллаж, амьдарч буй Монголын 12 мянга гаруй иргэний нийгмийн баталгаа хангагдаж, тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой болж байна. Тэтгэврийг Монгол Улс, БНЧУ-ын хууль тогтоомжийн хүрээнд шийдэх бөгөөд хэлэлцээрт Монгол Улсын Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийн, Тэтгэврийн даатгалын сан болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэврийн, харин БНЧУ-ын хувьд Тэтгэврийн даатгалаас олгох тэтгэврийн, Нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой төрийн бодлого, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүргийн тухай тэтгэвэр хамаарах аж.
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрт хоёр тал 2019 оны 5 дугаар сарын 20-нд Прага хотноо гарын үсэг зурсан бол 2023 оны 1 дүгээр сард хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын тохиролцоонд гарын үсэг зурж эцэслэсэн юм. Даатгуулагч нь Монгол Улс болон БНЧУ-д шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцож байж аль нэг талын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгохдоо энэ асуудлыг хариуцсан 2 улсын байгууллагад өргөдөл гарган, хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэвэр тогтоолгоно. Хэрэв даатгуулагч Монгол Улсад тэтгэвэр тогтоолгох бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, БНЧУ-д тэтгэвэр тогтоолгох бол тус улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөнө.

#Чех улс,