Эрдэмтэд дэлхий даяар далай тэнгисүүд 171 их наяд гаруй хуванцар хог хаягдлаар бохирдсон гэж тооцоолжээ. Энэхүү судалгааны үр дүнг шинжлэх ухааны “PLOS ONE” сэтгүүлд нийтэлсэн байна.

2005 онд далай тэнгисийн хуванцрын бохирдол 16 их наяд ширхэг байсан бөгөөд үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 2040 он гэхэд өнөөдрийнхөөс гурав дахин нэмэгдэх магадлалтай гэж эрдэмтэд анхааруулжээ.

Энэхүү шинэ тооцоог гаргахын тулд эрдэмтдийн баг 1979 оноос хойших бүртгэлд дүн шинжилгээ хийж, хуванцар хог хаягдал цуглуулдаг тор ашиглан далай тэнгисийн усыг цэвэрлэдэг экспедицийн сүүлийн үеийн мэдээллийг нэмсэн байна.

Дараа нь торонд тоологдсон хуванцрыг математик загвараар нэмж, дэлхийн далай тэнгис дэх нийт хуванцар хаягдлын тоог гаргажээ.

“5 Gyres” хүрээлэнгийн доктор, судалгааг удирдсан Маркус Эриксен лонх, сав баглаа боодол, загас агнуурын тоног төхөөрөмж болон бусад эд зүйлс зэрэг нэг удаагийн хуванцрууд нарны гэрэл эсвэл механик нөлөөллийн улмаас цаг хугацааны явцад жижиг хэсгүүдэд хуваагддаг болохыг хэлээд, 171 их наяд ширхэг хуванцар нь шинээр хаягдсан хуванцар болон эвдэрч, олон хэсэгт хуваагдсан хуучин хуванцруудаас бүрдэж байгааг тайлбарлав.

Хуванцар нь бүрэн задрахад хэдэн зуун жил шаардагддагаас гадна, халим, далайн шувуу, яст мэлхий, загас зэрэг далайн амьтад хуванцрыг олз гэж андуурч иддэгээс болж ходоод нь дүүрч, өлсөж үхэх аюулд хүрдэг байна.

Мөн хуванцрын жижиг хэсгүүд нь явсаар ундны усанд ордог бөгөөд эрдэмтэд хүний уушги, судас, ихсээс бичил хуванцар илрүүлж байсан удаатай. Гэсэн ч эрдэмтэд бичил хуванцар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг эсэх асуултад эцсийн хариултыг олоогүй хэвээр байгаа юм.

Одоогоор Хойд Атлантын далай нь хуванцар бохирдлын хэмжээгээрээ тэргүүлж байгаа бол Номхон далай зэрэг бусад далайд “Хогийн толбо” зэрэг том масстай хаягдал хөвдөг байна.

Далай тэнгисийг цэвэрлэж, хуванцрыг дахин боловсруулах нь үр дүн багатай тул оронд нь хуванцрын үйлдвэрлэл болон хэрэглээг багасгахад анхаарах ёстой гэж судалгааны зохиогчид үзжээ.

Эх сурвалж: BBC

#Далай тэнгис, #хуванцар хаягдал,