Хүн амын хурдацтай хөгшрөлтийг даван туулахын тулд Хятадын эрх баригчид тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг төрийн дэмжлэгтэй “Global Times” сонин Хятадын Хөдөлмөрийн яамны ахлах шинжээчээс иш татан мягмар гарагт мэдээлжээ.

Хятадын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Жин Вэйган тэтгэврийн насыг эхний ээлжинд хэдэн сараар хойшлуулж, дараа нь хэдэн жилээр нэмэх арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр энэ шилжилтийн хугацаа урт үргэлжлэх гэнэ.

Мөн “Шинэчлэлийн хамгийн чухал онцлог нь иргэд өөрийн нөхцөл байдал, төлөвт тохируулан хэзээ тэтгэвэрт гарахаа өөрөө сонгох боломжийг олгож байгаа явдал юм” гэж Жин Вэйган мэдэгджээ.

Тус улсад эрчүүд 60, цагаан захтан эмэгтэйчүүд 55, үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүд 50 настайдаа тэтгэвэрт гардаг бөгөөд энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад доогуур орох үзүүлэлт юм.

Даваа гарагт тус улсын шинэ Ерөнхий сайд Ли Цян засгийн газар нарийн судалгаа, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бодлогоо боловсруулна гэж мэдэгдсэн бөгөөд одоогоор тэтгэврийн нас өөрчлөх талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Дэлхийд хүн амын тоогоор тэргүүлдэг Хятад улс 1980-2015 оны хооронд нэг-хүүхэд бодлого баримталсан нь хүн амын бууралт, хөгшрөлтөд нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ нь мөн тэтгэврийн төсөвт үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэхэд хүргэсэн тул бодлого боловсруулагчид нөхцөл байдлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болсон байна.

2035 он гэхэд Хятадад 60 ба түүнээс дээш настай иргэдийн тоо 280 саяас 400 сая гаруй болж нэмэгдэх төлөвтэй байгаа ба энэ нь Их Британи болон АНУ-ын одоогийн нийт хүн амтай тэнцэнэ гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн хороо мэдэгджээ.

Хятадын дундаж наслалт 1960 онд 44 орчим, 2021 он гэхэд 78 байсан бол 2050 он гэхэд 80-ыг давах төлөвтэй байна.

Одоогоор нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг таван ажилтны шимтгэлээр бүрдүүлж байгаа бол энэ харьцаа 10 жилийн өмнө 10-1 байжээ. Харин 2030 онд 4-1, 2050 онд 2-1 болох хандлагатай байна.

Тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж, идэвхтэй ажиллах хүчин хумигдаж байгаа нь өнөөгийн тэтгэврийн тогтолцоог тогтворгүй болгож байгаа ба Сангийн яамны тоо баримтаас харвал одоогоор Хятадын 31 мужийн 11 нь аль хэдийнээ тэтгэврийн сан алдагдалтай болжээ. Хэрэв яаралтай шинэчлэл хийхгүй бол 2035 он гэхэд тэтгэврийн систем мөнгөгүй болно гэж Хятадын төрийн мэдлийн Шинжлэх ухааны академи үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#тэтгэврийн шинэчлэл, #ХЯтад,