Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын “Silicon Valley Bank” дампуурлаа зарлаж, “Signature Bank” уналтад орсны дараа банкны салбар дахь хувьцааны арилжаа тогтворгүй болоод байна.
Энэ долоо хоногт “Credit Suisse”-ийн хувьцаа уналтад орсноор тус банк хөрвөх чадвар, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд Швейцарын төв банкнаас 50 тэрбум франк бую 54 тэрбум доллар зээлэхээр болж байгаагаа пүрэв гарагт мэдэгдэв.
АНУ-ын банкны дампуурлаас айж сандарсан хөрөнгө оруулагчид “Credit Suisse”-ийн санхүүгийн байдалд санаа зовж байгаагаа илэрхийлсний дараа лхагва гарагт хувьцаа нь 24%-аар унаж, түүхэн доод хэмжээнд хүрсэн байна.
Энэ нь цаашлаад хувьцааны зах зээлд тархаж, бүх гол индексүүд огцом унав.
Улмаар Швейцарын Үндэсний банк (SNB) болон Швейцарын Санхүүгийн зах зээлийн хяналтын газар шаардлагатай тохиолдолд “Credit Suisse”-д дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ лхагва гарагт мэдэгдээд байсан юм.
Харин пүрэв гарагийн өглөө “Credit Suisse” Швейцарын төв банкнаас зээл авахаар болсноо мэдэгдээд, уг алхмаа “банкны үйл ажиллагааг бэхжүүлэх шийдвэртэй арга хэмжээ” гэж нэрлэсэн байна.
Эх сурвалж: BBC

#Credit Suisse, #банкны хямрал, #Швейцар,