Баасан гарагт Словакийн засгийн газар ЗХУ-ын үеийн 13 ширхэг “МиГ-29” сөнөөгч онгоцоо Украинд өгөх төлөвлөгөөг баталж, Украины засгийн газрын байлдааны онгоц илгээх хүсэлтийг сонссон НАТО-ийн хоёр дахь гишүүн орон боллоо.

Ерөнхий сайд Эдуард Хегер Словакийн засгийн газар “түүхийн зөв талд нь” байна гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Мэдэгдлийн өмнөхөн тэрээр Украины хувьд цэргийн тусламж нь өөрийгөө болон бүх Европыг Оросын түрэмгийллээс хамгаалахад чухал ач холбогдолтой гэж “Twitter”-тээ жиргэсэн байна.

Словак нь сэлбэг хэрэгсэл дутмаг зэрэг шалтгаанаар “Миг” загварын онгоцнуудаа өнгөрсөн зун хэрэглээнээс хассан байсан бөгөөд онгоцнуудын ихэнх нь ашиглах боломжгүй болсон аж. Гэсэн ч ашиглах боломжтой онгоцнуудыг нь Украин руу илгээж, үлдсэн хэсгийг нь задалж, сэлбэг хэрэгсэл болгох шийдвэр гаргасан байна.

Тус улс мөн “KUB” агаарын довтолгооноос хамгаалах системийнхээ зарим хэсгийг Украинд нийлүүлэхээр болжээ.

Батлан хамгаалахын сайд Ярослав Над мөн Словак улс ЕХ-оос 200 сая еврогийн нөхөн төлбөр болон АНУ-аас 700 сая еврогийн үнэ бүхий тодорхой бус зэвсэг авахаар тохиролцоонд хүрснийг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian

#МиГ-29, #Словак, #сөнөөгч онгоц, #УКраин,