Орост нэгтгэсэн Крымийн хойд хэсэгт дэлбэрэлт болсон бөгөөд уг дэлбэрэлтээр төмөр замаар тээвэрлэж явсан Оросын “Калибр-КН” далавчит пуужингуудыг устгасан гэж Украины Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Украины тал дэлбэрэлт болсныг зарласан боловч халдлагыг зохион байгуулсан эсэхээ тодорхой хэлээгүй байна.
Хэрэв энэ нь батлагдвал Украины арми 2014 онд Орост нэгтгэснээс нь хойш Крымд халдан довтолсон ховор тохиолдох болох юм.
“Дэлбэрэлт нь Оросын цэрэггүй болгох үйл явцын үргэлжлэл бөгөөд Украины Крымийн хойгийг эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөх бэлтгэл юм” гэж Украины Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.
Дэлбэрэлтэд өртсөн пуужингуудыг Оросын Хар тэнгисийн флотод ашиглах зорилготой байсан гэж Киев мэдэгдэв. Усан онгоцноос харвах зориулалттай пуужингууд нь хуурай газарт 2,500 гаруй километр, далайд 375 километрийн тусгалтай байжээ.
Оросоос томилогдсон Жанкой тосгоны захирагч Ихорь Ивин тус газарт нисгэгчгүй онгоцоор халдсан болохыг баталсан байна.
Түүний хэлснээр нисгэгчгүй онгоцны хэлтэрхийд өртсөний улмаас 33 настай нэг эрэгтэй эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр мэдэгдэлдээ цэргийн объектод учирсан хохирлын талаар дурдаагүй байна.
Байшин, сургууль, хүнсний дэлгүүр зэрэг хэд хэдэн байгууламж галд өртөж, цахилгааны сүлжээ гэмтсэн гэж Ивин хэлснийг орон нутгийн хэвлэлүүд иш татан мэдээлжээ.
Оросын тал хамгийн сүүлд 2022 оны аравдугаар сард Крымийн Севастополь боомт хот дахь Хар тэнгисийн флотод болсон нисгэгчгүй онгоцны халдлагад Украиныг буруутгаж байв.
Байлдааны хөлөг онгоцонд гэмтэл учруулахын тулд есөн нисгэгчгүй онгоц ашигласан гэж Орос мэдэгдсэн боловч уг халдлагын хариуцлагыг Украин хүлээгээгүй байна.
Эх сурвалж: BBC

#Крым, #ОРос, #Украины дайн,