Ковид-19-ийн дэгдэлтийг Хятадын Ухань хотын лабораторитой холбоотой байж болзошгүй гэдгийг илтгэх тагнуулын материалыг ил болгохыг зөвшөөрсөн хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурлаа.
Байден “Бид Ковид-19-ийн гарал үүслийн талаар мэдэх эрхтэй ... Энэ хууль тогтоомжоор дамжуулан миний захиргаа эдгээр мэдээллийг аль болох ил болгож, олон нийтэд дэлгэх болно” гэж мэдэгдсэн байна.
Байден 2021 онд албан тушаалаа авсныхаа дараа вирусийн гарал үүслийг судлахын тулд тагнуулын байгууллагуудыг бүх нөөц бололцоогоо ашиглахыг тушааж байв.
Судалгааны ажил дуусаагүй үргэлжилсээр байгаа боловч “Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүйгээр” аль болох их хэмжээний мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно гэдгийг тэрээр тэмдэглэжээ.
Ковид-19-ийн дэгдэлт 2019 онд зүүн Хятадын Ухань хотод анх илэрсэн бөгөөд албан ёсны тоо баримтаар дэлхий даяар долоон сая орчим хүн уг вирусийн улмаас нас барсны нэг сая гаруй нь АНУ-д бүртгэгдсэн байна.
Эрүүл мэндийн албаныхан болон АНУ-ын тагнуулын байгууллагууд халдварыг амьтнаас санамсаргүй байдлаар хүнд халдсан уу, эсвэл Ухань хотын Вирус судлалын хүрээлэнд хийсэн судалгааны явцад алдагдсан уу гэдэг дээр санал зөрөлдсөөр байгаа юм.
Гарал үүслийн талаар судалгаа хийж буй АНУ-ын агентлагуудын нэг болох АНУ-ын Эрчим хүчний яам, Холбооны мөрдөх товчооны адилаар, лабораториос алдагдсан байж болзошгүй гэсэн таамгийг “үнэн байх магадлал бага” гэж дүгнэсэн бол бусад агентлагууд өөр саналтай байна.
Эх сурвалж: The Guardian

#АНУ, #жо байден, #КОВИД-19, #Ухань, #ХЯтад,