Мягмар гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Москвад БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, мөргөлдөөн, хоёр орны харилцааны талаар ярилцав.
Энэ үеэр Путин Хятадын дэвшүүлсэн Украины энхийн төлөвлөгөөг дайныг зогсоох үндэс болгон ашиглаж болно гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сард нийтэлсэн Хятадын 12 зүйл бүхий төлөвлөгөөнд орос цэргүүдийг Украины нутаг дэвсгэрээс гаргах талаар тодорхой заагаагүй боловч үндэсний тусгаар тогтнолыг хүндэтгэхийг уриалж, гал зогсоож, энхийн хэлэлцээр хийх талаар тусгасан байдаг.
Гэвч Украины тал орос цэргүүдийг нутаг дэвсгэрээсээ гаргах асуудлыг аливаа яриа хэлэлцээрийн гол нөхцөлөөр нэрлэсээр ирсэн.
Албан ёсны хэлэлцээрийн дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Путин “Хятадын энх тайвны төлөвлөгөөний олон заалтыг Украины мөргөлдөөнийг зохицуулах үндэс болгон ашиглаж болно. Гэхдээ зөвхөн барууны орнууд болон Киев бэлэн болсон үед” гэж мэдэгджээ.
Гэхдээ нөгөө талаас ийм “бэлэн байдал” хараахан ажиглагдахгүй байна гэж тэрээр нэмж хэлэв.
Харин Ши Оросын удирдагчтай мөр зэрэгцэн зогсоод, түүний засгийн газар энх тайван болоод яриа хэлэлцээрийг дэмжиж байгааг уламжлаад, Хятад улсыг “түүхийн зөв талд” байна гэж мэдэгдсэн байна. Мөн Хятад улсыг Украины мөргөлдөөний талаар “шударга байр суурь” баримталдаг болохыг дахин илэрхийлжээ.
Удирдагч нар мөн хоёр орны худалдаа, эрчим хүч, улс төрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцжээ.
Путин Хятадыг “Оросын гадаад худалдааны тэргүүлэгч түнш” гэж нэрлээд, гадаад худалдааг өнгөрсөн оноос нэмэгдүүлэхээ амлав.
Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр хоёр удирдагч мөн хоёр хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан байна: нэг нь эдийн засгийн хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, нөгөө нь Орос-Хятадын түншлэлийг гүнзгийрүүлэх төлөвлөгөөний тухай байжээ.
Мөн Оросын хийг Монголоор дамжуулан Хятадад хүргэх Сибирийн хоолойн талаар тохиролцоонд хүрсэн байна.
Түүнчлэн цөмийн дайныг “хэзээ ч гаргаж болохгүй” гэдэгтэй санал нэгджээ.
Талууд Австрали, Их Британи, АНУ-ын хооронд байгуулсан “Aukus”-ын батлан хамгаалах гэрээний талаар хэлэлцэж, гэрээнд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.
Үүний зэрэгцээ, “цэрэг, аюулгүй байдлын асуудлаар” Ази дахь НАТО-ийн оролцоо нэмэгдэж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Хоёр орны удирдагчдын уулзалтын дараа Хятад, Оросын хамтарсан мэдэгдэлд хоёр орны түншлэлийг “цэрэг-улс төрийн холбоо” биш, “гуравдагч орны эсрэг чиглээгүй” гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: BBC

#Владимир Путин, #Москва, #ши жиньпин,