Даваа гарагт НАСА-ийн Нарны ажиглалтын төв титэмт нүх гэж нэрлэгддэг наран дээрх аварга хар бүсийг илрүүлжээ.
Титэмт нүх гэж нэрлэгддэг энэ зүйл нь биет нүх биш, харин температурын хувьд бусад хэсгээс илүү сэрүүн байдаг учраас тийм ч тод гэрэлтдэггүй, нарны бусад хэсэгтэй харьцуулахад хар өнгөтэй харагддаг хэсэг юм.
НАСА-ийн Годдардын Гелиофизикийн шинжлэх ухааны хэлтсийн дэд захирал Алекс Янгийн хэлснээр одоогоор наран дээр үүссэн титэмт нүхнүүдийн хамгийн том нь 300,000-400,000 километрийн өргөнтэй байна. Энэ нь барагцаалбал дэлхийн диаметрээс 20-30 дахин том гэсэн үг юм.
Наран дээр ийм хэмжээний титэмт нүх үүсэх нь ховор тохиолдол биш аж. Нарны физикч, Агаар мандлын судалгааны үндэсний төвийн дэд захирал Скотт Макинтош үүнийг “ер бусын зүйл” биш болохыг хэлээд, нарны ердийн үйл ажиллагааны нэг хэсэг хэмээн тодорхойлжээ.
НАСА-ийн Янгийн хэлснээр эдгээр титэмт нүхнүүд нь секундэд 500-800 километрийн хурдтай салхины эх үүсвэр болдог ба энэ тохиолдолд титэмт нүхнээс үүссэн нарны салхи энэ долоо хоногийн эцсээр дэлхийд мэдрэгдэх төлөвтэй байна.
Тодруулбал гуравдугаар сарын 24-нд өндөр хурдтай салхины нөлөө дэлхийд мэдрэгдэж магадгүй гэж Янг нэмж хэлэв. “Өндөр хурдтай салхи дэлхийд хүрэх үед бөөмс болон түүний соронзон орон нь дэлхийн соронзон оронтой харилцан үйлчилж, хүчтэй сэгсрэх эсвэл хонх жингэнэх мэт мэдрэгдэнэ” гэжээ.
Үүнээс илүү хүчтэй соронзон орон нь цахилгаан тасрах эсвэл харилцаа холбооны технологийг тасалдуулж болзошгүй. Гэхдээ титэмт нүхнүүд, тэр ч байтугай үүнтэй төстэй том нүхнүүд ч хор хөнөөл бага байдаг аж. Харин энэ баасан гарагт гол нөлөө нь хойд туйлын туяа илүү тод харагдана гэв.
Гэсэн хэдий ч нарны идэвхжил нэмэгдэж байгаа байгаа бөгөөд цаашид титэмт нүхнүүдийн хэмжээ энгийнээс багасаж, титэмт массын ялгарал (CMEs) болон нарны хүчтэй дэгдэлт улам бүр түгээмэл болно гэж Янг тайлбарлав. Энэ нь хиймэл дагуулыг гэмтээж ч болох гэнэ.
Эх сурвалж: Insider

#дэлхий, #нарны салхи, #титэмт нүх,