Финланд улс нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ (SDSN)-ээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн аз жаргалтай улсын жагсаалтыг 2023 онд дахин тэргүүлжээ.
Цалин орлого, сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд, нийгмийн халамж, авлигын түвшин, эрх чөлөө зэрэг хүчин зүйлсээр Финланд улс нь “бусад бүх орноос илт давуу оноогоор зургаа дахь жилдээ тэргүүллээ” гэж тайланд дурджээ.
Тус жагсаалтыг олон жил дараалан тэргүүлснийхээ дараа Финланд улс нь аз жаргалтай байх аргад суралцах үнэ төлбөргүй хөтөлбөр зарласан байна.
“Аз жаргалын мастер анги” нь зургадугаар сарын 12-15-ны хооронд дөрвөн өдрийн турш үргэлжлэх бөгөөд Финландын өмнөд хэсэгт орших нуурын эрэг дэх Куру тансаг зэрэглэлийн амралтын газарт болно. “Visit Finland” нь буудаллах өрөө, хувийн саун, спа болон аяллын бусад зайлшгүй шаардлагатай зардлыг хариуцах аж.
Аяллын хугацаанд финланд мэргэжилтнүүд байгаль - амьдралын хэв маяг, эрүүл мэнд – тэнцвэр, дизайн - өдөр тутмын амьдрал, хоол хүнс - сайн сайхан байдал зэрэг сэдвээр хичээл орохоор төлөвлөсөн байна.
Уг хөтөлбөрт зөвхөн 10 хүн оролцох боломжтой ба өргөдлийг дөрөвдүгээр сарын 2-оос хүлээн авна. Сонирхсон аялагчид ердөө маягт бөглөөд, Финланд улсад татагддаг шалтгаанаа богино бичлэг болгон илгээх шаардлагатай.
Хөтөлбөрт биечлэн оролцохоор сонгогдоогүй хүмүүст зориулж мастер ангийг энэ зуны сүүлээр онлайнд нээлттэй байршуулах аж.
Засгийн газрын “Business Finland” байгууллагын дэд захирал Хели Хименес финландчууд яагаад аз жаргалтай байдаг талаар "финландчууд ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалж, нийгэмдээ итгэж, байгальд ойр байдаг учраас аз жаргалтай байж чаддаг" гэж хариулжээ.
Дэлхийн хамгийн аз жаргалтай улсын жагсаалтад Финланд (7.8)-ын араас Дани (7.5), Исланд (7.5), Израиль (7.4), Нидерланд (7.4), Швед (7.3), Норвеги (7.3), Швейцарь (7.2), Люксембург (7.2), Шинэ Зеланд (7.1) зэрэг улс жагссан байна.
Харин амьдралын дундаж үнэлгээгээр 10-аас 1.8 болон 2.4 оноо авсан Афганистан, Ливан улс жагсаалтын сүүлд бичигджээ.
Монгол Улсын хувьд 5.8 оноогоор 137 улсаас 61-т бичигдсэн байна.
Эх сурвалж: CNBC

#онцолсон, #аз жаргалтай улс, #АЯЛАЛ, #Финланд,