-"Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр" жил бүрийн гуравдугаар сарын 24-

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Монгол Улс дахь сүрьеэгийн нөхцөл, байдлын талаар үнэн, бодит мэдээллийг сэтгүүлч нарт хүргэх замаар олон нийтийг мэдээллээр хангах, мөн энэ асуудалд анхаарал хандуулах зорилгоор "Вакцин" клуб, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны алба (СТСА)-тай хамтран 16 дахь удаагийн уулзалт, сургалтаа зохион байгууллаа.

Энэ онд дэлхий нийтээрээ уг өдрийг “ТИЙМ ЭЭ, БИД СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ УСТГАЖ ЧАДНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэхүү уриа нь Тогтвортой хөгжлийн зорилгын (ТХЗ) “2030 он гэхэд сүрьеэ өвчнийг устгах” гэсэн зорилтод хүрэхийн тулд эл өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, манлайлал үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ арга, инновацыг нэвтрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх нийтийн анхаарлыг хандуулахыг чухалчилжээ.

Сүрьеэгийн талаарх тоо баримт

Дэлхий дахинд:

  • Сүрьеэ нь “Ковид-19”-ийн дараах нас баралтад хүргэж буй 2 дахь гол халдварт өвчин болж буй бөгөөд дэлхий дахинд нас баралтын 13 дахь шалтгаан болж байна.
  • 2021 онд 10.6 сая хүн сүрьеэ өвчнөөр өвчилсөн. Үүний 6 сая нь эрэгтэйчүүд, 3.4 сая нь эмэгтэйчүүд,1.2 сая нь хүүхэд бол 6.7% нь ХДХВ халдвартай хүмүүс аж.
  • Сүрьеэгийн нас баралт 2019-2021 онд нэмэгдсэн. 2021 онд 1.6 сая хүн сүрьеэгийн улмаас нас барсан ба үүний 187 000 нь ХДХВ халдвартай байжээ.
  • Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж, урьдчилан сэргийлэх боломжтой энэхүү өвчнөөр 30 000 орчим хүн өвчилж буй гэнэ.
  • 2018-2022 ондсүрьеэгийн эмчилгээнд 26.3 сая хүн хамрагдсан нь эл хугацаанд 40 сая хүнийг эмчлэх дэлхийн зорилтын 66% нь болж байна.
  • 2018-2022 онд 30 сая хүнийг сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах зорилт тавьсан хэдий ч дөнгөж 12.5 сая (42%) хүн хамрагдсан байна.
  • 2000-2021 онд 74 сая хүнийг сүрьеэ өвчний улмаас амь насаа алдахаас аварч хамгаалжээ. /Эх сурвалж: Global TB report, 2022 Factsheet/

Монгол Улсад:

  • 2022 онд улсын хэмжээнд сүрьеэгийн 2354 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба үүний 1344 (57%) нь эрэгтэй, 1010 (43%) нь эмэгтэй, 174 (7.4%) нь хүүхэд байна.
  • 10 000 хүн амд ногдох шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлын түвшин сүүлийн жилүүдэд улс, аймаг, нийслэлийн түвшинд тогтмол буурч байгаа ба 2022 онд 7.0 байна.
  • Сүрьеэгийн тохиолдлын 60% нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
  • Сүрьеэгээр өвчлөгсдийн 60% нь 15-44 насныхан буюу ид хөдөлмөрийн насны хүмүүс байна.
  • Монгол Улсад эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилж эхэлснээс хойш буюу 2003-2022 онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн /ОЭТС/ нийт 3419 тохиолдлыг лабораториор илрүүлсэн байна.
  • Сүрьеэгийн эмчилгээний амжилтын үзүүлэлт Монгол Улсад 90% байгаа нь дэлхий болон өвчлөл өндөртэй улс орнуудаас дээгүүр байна.
  • Уушгины халдвартай хэлбэрийн шинэ сүрьеэгийн эмчилгээний амжилт тогтмол 85.5%-иас дээш байгаа ба дэлхий болон НДББ-ийн улс орны дунджаас өндөр байна.
  • 2018-2022 онд нийт 5894 сүрьеэтэй өвчтөнийг амжилттай эмчилж, эдгэрүүлсэн нь 88 000 гаруй хүнийг сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж, 9000 орчим хүнийг сүрьеэ өвчнөөр өвчлөхөөс хамгаалжээ.
  • ОЭТС-ийн эмчилгээний үр дүн сайжирч байна. 2022 онд эмчилгээний амжилт 76.5% байгаа нь дэлхийн дунджаас өндөр буй гэсэн үг.
  • Сүрьеэгийн улмаас жилд дунджаар 200 (179-265) хүн нас барж байгаа ба 10 000 хүн ам дахь нас баралтын түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 0.7 байна.
  • Сүрьеэтэй өвчтөний хавьтлын 88% нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа ба 3% нь сүрьеэгээр өвчилж буй.
  • Сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээний хамрагдалт нэмэгдэж байна. 2022 онд сүрьеэтэй өвчтөний ойрын хавьтал 500 гаруй хүн урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдсан нь өмнөх онуудаас 3-4 дахин өссөн.

/Эх сурвалж: Сүрьеэгийн тандалтын тайлан мэдээ, 2022/

Сүрьеэгийн тусламж, үйлчилгээ, Монгол Улсад

  1. Сүрьеэгийн оношилгооны чадамж дэлхий түвшинд байна.
  2. Орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж, мэргэжлийн чадварлаг хүний нөөц бүхий олон улсын жишигт нийцсэн Сүрьеэгийн үндэсний лавлагаа лаборатори /СҮЛЛ/ ажиллаж байна.
  3. Сүрьеэгийн нян болон түүний эмэнд тэсвэржилтийг илрүүлэх орчин үеийн арга болох молекул биологийн шинжилгээг үндэсний хэмжээнд буюу бүх аймаг, дүүргүүдэд хийх чадамж бүрдсэн. /Улсын хэмжээнд 44 Genexpert аппараттай/
  4. Мөн сүрьеэгийн илрүүлэлт, оношилгооны чухал төхөөрөмж болох дижитал рентген аппаратаар хангагдаад байна. /Улсын хэмжээнд 33 дижитал рентген аппараттай/
  5. Хиймэл оюун ухааны технологийг рентген зургийн уншилтад ашиглаж эхлээд байгаа ба цаашид үндэсний түвшинд бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.
  6. Сорьц тээвэрлэлтийн тогтолцоог үндэсний хэмжээнд нэвтрүүлснээр алслагдсан сум, өрхийн түвшинд сүрьеэгийн тусламж, үйлчилгээний хүртээмж өвчтөнд ээлтэй байдлаар сайжирч буй.
  7. Дэлхий дахинд гарч буй сүрьеэгийн эсрэг шинэ эм, шинэ горимыг цаг алдалгүй нэвтрүүлж байна
  8. ДЭМБ болон Дэлхийн эм ханган нийлүүлэх байгууллагын шаардлагад нийцсэн сүрьеэгийн эмийн нэгдсэн худалдан авалт, хангалтын нэгдсэн тогтолцоо бүрдсэн.
  9. ОЭТС-ийн эмчилгээнд богино хугацааны буюу 9-12 сарын эмчилгээний горимыг /өмнө нь 24 сар эмчлэгддэг байсан/ нэвтрүүлж эхэлсэн эхний улс орнуудын нэг болсон бөгөөд энэ нь өвчтөнд ээлтэй, хувь хүний болоод улс орны эдийн засагт үр дүн өгөхүйц үйл ажиллагаа болж байна.
  10. Сүрьеэгийн эмчилгээнд нэвтэрч буй шинэ эмүүдийг эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээнд ч ашиглаж байна.
  11. Сүрьеэгийн эмчилгээнд тарилгагуй шинэ горимыг нэвтрүүлсэн.
  12. Сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээний хамралт нэмэгдсэн
  13. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх эмчилгээнд шинэ эм, шинэ горимыг нэвтрүүлэн сүрьеэд өртөх эрсдэлт бүлгийн аль ч насны хүмүүс хамрагдах боломжтой болсон.
  14. Сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдаж буй хүний тоо жил тутам нэмэгдэж байна.
  15. Сүрьеэгийн салбарын хүний нөөцийн чадавх бэхжиж буй
  16. Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд 540 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаагаас 130 гаруй нь сүрьеэгийн эмч.
  17. “Глобаль сан”-гийн төслийн дэмжлэгтэйгээр эмч нарыг сүрьеэгийн нарийн мэргэжлийн богино хугацааны хөтөлбөрт хамруулж хүний нөөцийн хангалтыг сайжруулсан.
  18. Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, семинарт тотмол хамруулж, дэлхий дахинд зөвшөөрөгдөхүйц эмч, мэргэжилтэнтэй болж байна.
  19. Эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн идэвхтэй илрүүлэлтийг эрчимтэй зохион байгуулж байна
  20. Сүрьеэгийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор сүрьеэд өртөх эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн идэвхтэй илрүүлэлтийг төр, хувийн хэвшлийн ЭМБ-ууд, ТББ-ууд хамтран үр дүнтэй зохион байгуулж байна.
  21. Монголын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо, Монголын сумын эмч, мэргэжилтэнүүдийн холбоо, Монголын өрхийн анагаах ухааны эмч, мэргэжилтэнүүдийн холбоо, “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын холбоо” зэрэг ТББ-уудтай хамтран 2018-2022 онд сүрьеэд өртөх эрсдэлт бүлгийн 323 561 хүнийг сүрьеэгийн идэвхтэй илрүүлэгт хамруулж 2027 сүрьеэгийн тохиолдол илрүүлсэн байна.

ГЭСЭН ХЭДИЙ Ч…

Монгол Улс нь сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд орсон хэвээр.

Энэ нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал, ажилгүйдэл, ядуурал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээж, хүн амын эрүүл, зөв амьдралын дадал хандлага, сүрьеэгийн талаарх мэдлэг, боловсрол хангалтгүй, “Ковид-19”-ийн нөлөөлөл, сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах хөрөнгө оруулалт санхүүжилт хангалттай биш зэрэг олон шалтгаануудаас хамаарч байна.

Сүрьеэгийн өвчлөл тархалт өндөр байгаа нь нийт хүн амд, улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц хор уршигтай тул сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагааны гадна үлдэх нэг ч салбар, нэг ч байгууллага, нэг ч хүн байх ёсгүй билээ.

Иймд ИРГЭН ТА:

  • Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд жилдээ нэг удаа хамрагдаарай
  • Сүрьеэгийн талаарх үнэн зөв мэдээллийг гэр бүл, хамт олон, найз нөхдөдөө хүргээрэй
  • Сүрьеэг устгахад гар бие оролцож өөрсдийн зүгээс (өөрийн цахим хуудас, facebook, twitter, instagram, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд сүрьеэгийн талаар мэдээлэл байршуулж, хувь нэмрээ оруулаарай.
  • Хэрэв танд болон ойр дотны хэн нэгэнд сүрьеэтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандаарай
  • Урьдчилан сэргийлэх эмчилгээ нь сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлдэг тул энэ эмчилгээнд хамрагдах боломжтой.
  • Сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд эмчилгээгээ таслахгүй эмчийн зааврын дагуу бүрэн гүйцэт хийлгэвэл эдгэрдэг гэдгийг зөвлөөрэй
  • Хэрвээ таны гэр бүл, найз нөхөд, хэн нэгэн сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд ялгаварлан гадуурхах биш, тусалж дэмжээрэй.
  • СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ ӨВЧИН

Бид хамтдаа:

Сүрьеэгээс сэргийлэх, илрүүлэх, оношлох, эмчлэх, шинэ судалгаа, инновацыг өргөжүүлэх, ялгаварлан гадуурхалтын эсрэг, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, хангалттай хөрөнгө оруулалт хийж, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлснээр сүрьеэ өвчнийг устгаж чадна.

#онцолсон, #онцлох зураг, #сүрьеэ,