Баасан гарагт Кремль “Хойд урсгал” дамжуулах хоолойн ойролцоогоос олдсон объектыг тодорхойлох нь чухал болохыг тэмдэглээд, өнгөрсөн есдүгээр сард дамжуулах хоолойд болсон дэлбэрэлтийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн ил тод явуулах ёстой гэж мэдэгдэв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Дани улс Балтын тэнгисийн хоолойгоос олдсон үл мэдэгдэх объектыг гаргаж авах ажилд “Хойд урсгал 2” дамжуулах хоолойн операторыг урьсан нь эерэг дохио болохыг онцолсон байна.
Песков сэтгүүлчдэд “Дамжуулах хоолойн эзэмшигчийг мөрдөн байцаалтын маш чухал үе шатанд оролцохыг урьсан нь мэдээж эерэг мэдээ юм” гэж хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Данийн эрх баригчид “Nord Stream 2 AG” компанийн хийсэн шалгалтын үеэр далайн ёроолоос 40 орчим сантиметр цухуйсан, 10 сантиметрийн диаметртэй биетийг илрүүлсэн болохыг мэдэгдсэн.
“Энэ нь ямар төрлийн объект болохыг, энэ террорист ажиллагаатай холбоотой эсэхийг тодорхойлохын тулд мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх нь нэн чухал юм. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа ил тод байх ёстой” гэж Песков хэлжээ.
Өнгөрсөн есдүгээр сард “Хойд урсгал 1” болон “Хойд урсгал 2”-ын дөрвөн хоолойн гурав нь дэлбэрэлтэд өртсөн.
Орос ямар ч нотлох баримтгүйгээр Их Британи, АНУ-ыг дэлбэрэлтэд буруутгаж байгаа бол Европын мөрдөн байцаагчид хэнийг сэжиглэж байгаагаа мэдэгдээгүй байна.
Эх сурвалж: Reuters

#Дани, #ОРос, #Хийн хоолой, #Хойд урсгал,