Даваа гарагийн өглөө Хойд Солонгос зүүн эргийн ойролцоох тэнгисийн ус руу хоёр баллистик пуужин харвасан болохыг Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ.
Японы эргийн хамгаалалтын алба Хойд Солонгосоос харвасан байж болзошгүй хоёр пуужинг Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байх магадлалтай гэж үзэж байгааг Японы хэвлэлүүд мэдээлэв.
Японы “NHK” телевизийн мэдээлснээр Хойд Солонгосын пуужингууд 50 километрийн өндөрт нисэж, нийт 350 километр зайг туулсан байна.
Өмнөд Солонгосын армийн мэдээлснээр пуужингуудыг өглөөний 7:47 цагт Хойд Хванхэ мужаас харважээ.
Японы Ерөнхий сайд Фумио Кишида пуужингийн туршилттай холбоотой мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийхийг, мөн нисэх онгоц, хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангахыг албаныханд үүрэг болгосон байна.
Сүүлийн үед Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын хариуд Пхеньян удаа дараа зэвсгийн туршилт хийсэн бөгөөд өнгөрсөн лхагва гарагт цөмийн тактикийн довтолгоонд бэлтгэх зорилгоор олон далавчит пуужин харвасан.
Түүнчлэн цөмийн хүчин чадалтай, усан доор довтолгоо хийх зориулалттай шинэ нисгэгчгүй төхөөрөмж туршсанаа баасан гарагт мэдэгдсэн билээ.
Холбоотнууд өнгөрсөн долоо хоногт “Эрх чөлөөний бамбай 23” нэртэй хаврын ээлжит сургуулилалтаа дуусгасан ч АНУ-ын газар уснаа явагч хөлөг онгоцыг оролцуулсан сургуулилалт зэрэг бусад сургуулилалтууд үргэлжилсээр байгаа юм.
Пхеньян холбоотнуудын сургуулилалтыг Умард руу довтлох бэлтгэл гэж удаан хугацаанд дургүйцэж ирсэн бол Өмнөд Солонгос болон АНУ энэ сургуулилалтыг хамгаалалтын шинж чанартай гэж мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: Reuters

#баллистик пуужин, #Хойд солонгос,