Унгарын эрх баригч Фидес нам Финландын НАТО-д элсэх хүсэлтийг зөвшөөрөх эсэх асуудлыг олон сар хойшлуулсны эцэст тус улсыг эвсэлд элсүүлэх тухай хуулийн төслийг даваа гарагт баталжээ.
Финланд, Швед улс өнгөрсөн онд Орос Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Атлантын далайг дамнасан цэргийн эвсэлд нэгдэх хүсэлтээ гаргасан боловч Турк, Унгар улс хоёр орны эвсэлд элсэх үйл явцыг сунжруулж, зөвшөөрөхөөс татгалзсаар байсан юм.
Даваа гарагт Унгарын парламент Финландын хүсэлтийг дэмжсэн ч Шведийн эвсэлд элсэх тухай хүсэлтийг батлаагүй байна.
Финландын НАТО-д элсүүлэх тухай хуулийн төслийг Унгарын парламент 182 дэмжсэн, зургаан эсрэг саналаар баталжээ.
Өнгөрсөн долоо хоногт Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган мөн Финландын хүсэлтийг удахгүй баталгаажуулна гэдгээ мэдэгдсэн. Гэвч Шведийн хүсэлтийг гацаасан хэвээр байна.
НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Турк болон Унгарыг Финланд, Шведийн хүсэлтийг хоёуланг нь баталгаажуулахыг уриалсан боловч Унгарын парламент одоогоор Шведийн асуудлаар санал хураалт товлоогүй байна.
Ерөнхий сайд Виктор Орбаны улс төрийн туслах ням гарагт “Twitter”-ээр Унгарын засгийн газар Шведийг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг дэмжсэн бөгөөд “Одоо шийдвэрийг парламент гаргах ёстой” гэж мэдэгджээ.
Гэсэн ч “Зарим парламентын гишүүд Шведийн засгийн газрын албан тушаалтнууд Унгарын ардчиллын байдалд байнга эргэлзэж, улмаар манай сонгогчид, парламентын гишүүд болон улс орныг бүхэлд нь доромжилдог зуршилтай байгаад санаа зовсоор байна” гэж Балаз Орбан жиргэсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Нато, #унгар, #Финланд, #Швед,