НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элч, “Карибын тэнгисийн дээрэмчид”, “Бөгжний эзэн” киноны од Орландо Блум ням гарагт Киев хотын хүүхдийн төвд зочилжээ.
Тэрээр 2016 оноос хойш Украинд анх удаа зочилж байгаа нь энэ бөгөөд тэрээр мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй уулзсан байна.
Блум “Instagram”-даа “Намайг тэнд очсоноос хойш дайн улс даяар даамжирна гэж би төсөөлөөгүй.”
“Гэхдээ өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй Спильно төвийн тоглох, сурч боловсрох, сэтгэлзүйн дэмжлэг авах аюулгүй, дулаахан, халамжтай орчинд хүүхдүүдийн инээдийг сонсох завшаан надад тохиолоо” гэж Блум үргэлжлүүлэн бичсэн байна.
Украин даяар байгуулагдсан Спильно төвүүд нь дүрвэсэн хүүхдүүд болон тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлдэг бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангийн цахим хуудсанд бичсэнээр сүүлийн нэг жилийн хугацаанд хагас сая гаруй хүүхэд, асран хамгаалагчидтайгаа эдгээр төвүүдийн аль нэгээр зочилсон байна.
Украины Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр гуравдугаар сарын 26-ны байдлаар, Оросын Украины эсрэг хийж буй дайнд наад зах нь 465 хүүхэд амь үрэгджээ.
Блум нь Зеленьскийтэй уулзахдаа “Таныг энэ улс орныг хэрхэн удирдаж байгааг харах гайхалтай байна” гэж хэлээд, түүнтэй уулзаж байгаа нь “нэр төрийн хэрэг” болохыг хэлсэн байна.
Тэрээр мөн Украины ард түмний “гайхалтай эрэлхэг зан чанар”-ыг магтан сайшаажээ.
Түүнчлэн Блум НҮБ-ын Хүүхдийн сан сураггүй алга болсон хүүхдүүдийн асуудлыг маш нухацтай авч үзэж байгааг Украины ерөнхийлөгчид дамжуулсан байна.
Уулзалтын төгсгөлд Блум Украины төрийн дууллыг англи хэлээр дуулж байгаа ээжийнхээ бичлэгийг үзүүлээд, дайнд “ялах”-ыг Зеленьскийд уриалжээ.
Эх сурвалж: Reuters

#Киев, #НҮБ-ын хүүхдийн сан, #Орландо Блум, #УКраин,