Өнгөрсөн жил Орос Украин руу түрэмгийлсний дараа Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцохыг хориглоод байсан бол мягмар гарагт Олон улсын олимпын хороо (ОУОХ) эдгээр улсын тамирчдыг төвийг сахисан байдлаар олон улсын спортын тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ.

Энэхүү зөвлөмж нь зөвхөн бие даасан тамирчдад хамаатай бөгөөд багуудад хамаарахгүй.

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл мөн олон улсын холбоод болон тэмцээн зохион байгуулагчдад Украин дахь дайныг идэвхтэй дэмжиж байгаа болон цэргийн албатай гэрээ байгуулсан тамирчид, туслах ажилтнуудыг тэмцээнд оролцуулахгүй байх зөвлөмжийг өгчээ.

Тамирчид бүхэлдээ цагаан эсвэл нэг өнгийн дүрэмт хувцас өмсөх ёстой бөгөөд багийн лого байж болохгүй. Түүнчлэн төрийн далбаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр харуулах, “тэмцээний эрх ашиг, түүний бүрэн бүтэн байдал, оролцогчийн төвийг сахисан байр суурийг зөрчсөн агуулгатай” мэдэгдэл хийх хориотой аж.

Ирэх жил болох Парисын олимп, 2026 онд болох Милан-Кортина өвлийн олимпын тухайд “цаг нь болохоор” шийдвэр гаргана гэж ОУОХ мэдэгдсэн байна.

Орос болон түүний холбоотон Беларусийн нутаг дэвсгэрт олон улсын чанартай спортын арга хэмжээ зохион байгуулахгүй, мөн аливаа спортын арга хэмжээ, уулзалт дээр эдгээр улсууд өөрийн туг далбаа, төрийн дуулал болон бусад төрийн бэлгэдлээ ашиглах эрхгүй хэвээр байна.

ОУОХ нь Оросын түрэмгийллийг буруушааж байгаагаа удаа дараа илэрхийлсэн хэдий ч “спортын байгууллагуудын ямар тэмцээнд ямар тамирчид оролцох талаар шийдвэрт улс төрийн оролцоо байх ёсгүй” гэдэг хатуу байр суурь баримталсаар байна.

Харин Орос, Беларусийн тамирчдыг олимпын наадмаас хасахгүй бол Парисын наадмыг бойкотлоно гэдгээ Украин анхааруулсан.

Мөн Их Британи, Польш, Чех зэрэг 30 гаруй орон Орос, Беларусийн тамирчидтай холбоотой ОУОХ-ны сүүлийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

Эх сурвалж: BBC

#Беларусь, #ОРос, #ОУОХ,