Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Украинд айлчлахыг урьсан тухайгаа “Associated Press” агентлагт ярьжээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Орос Украин руу цөмрөн орсноос хойш Ши Жиньпин Зеленьскийтэй ярилцаагүй ч Хятад улс өнгөрсөн сард “Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх” 12 зүйл бүхий төлөвлөгөө танилцуулсан.

Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Москвад төрийн айлчлал хийх үеэрээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй мөргөлдөөний талаар ярилцсан ч дайныг зогсоох тал дээр төдийлөн ахиц дэвшил гараагүй юм.

Хятад улс санал болгож буй төлөвлөгөөгөөрөө Украин дахь хурцадмал байдлыг намжааж, цаашлаад гал зогсоохыг уриалсан ч Оросын цэргийг Украины газар нутгаас гаргах талаар дурдаагүй.

Украин Хятадын дипломат оролцоог сайшаасан ч Зеленьский Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрээс гарсны дараа л энх тайвны талаар хэлэлцэх боломжтой гэж мэдэгджээ.

Тэрээр мөн “AP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр Путинийг хатуу шүүмжилсэн байна. Зеленьский Путинийг сүүлийн нэг жилийн хугацаанд “бүх зүйлээ алдсан” гэж хэлээд, “мэдээ мэдээллийн хувьд тусгаарлагдсан хүн” гэж нэрлэжээ.

Цааш нь “Түүнд холбоотон байхгүй” гээд, Хятад хүртэл Оросыг дэмжих хүсэлгүй байгаа нь тодорхой байна гэж хэлсэн байна.

Ши Жиньпиний Москвад хийсэн айлчлалын дараахан Путин тактикийн цөмийн зэвсгээ НАТО-ийн нутаг дэвсгэрт ойртуулан Беларусьт байрлуулах гэж байгаагаа мэдэгдсэн нь Хятадын удирдагчийн айлчлал хүлээж байсан шиг үр дүнд хүрээгүй гэсэн таамгийг няцаах, мөн анхаарлыг өөр тийш нь хандуулах зорилготой оролдлого гэж Зеленьский үзэж байна.

Путин дээрх шийдвэрээ Украинд ханасан ураны сум нийлүүлэх Их Британийн шийдвэрийн хариу арга хэмжээ гэж мэдэгдсэн бол Беларусь улс энэ алхмыг НАТО-той холбон тайлбарлаад байгаа.

Путинээс гадна түүний холбоотнуудын хийж буй цөмийн мэдэгдлийг үл харгалзан, Зеленьский Оросын удирдагчийг цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн гэдэгт итгэхгүй байгаагаа “AP”-д ярьжээ.

Эх сурвалж: The Guardian

#Володимир Зеленьский, #УКраин, #ши жиньпин,