Технологийн салбарын томоохон төлөөллүүд “нийгэм, хүн төрөлхтөнд гүн гүнзгий эрсдэл учруулна” гэсэн болгоомжлолын үүднээс лабораториудыг хүчирхэг хиймэл оюун ухаан сургах ажлаа дор хаяж зургаан сарын хугацаанд зогсоохыг уриаллаа.
“Future of Life” хүрээлэнгээс нийтэлсэн хиймэл оюун ухааны болзошгүй эрсдэлийн талаар анхааруулсан нээлттэй захидалд “Twitter”-ийн эзэн Илон Маск, “Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Возняк болон “DeepMind”-ийн зарим судлаачид гарын үсэг зуржээ.
Хоёр долоо хоногийн өмнө “OpenAI” компани “ChatGPT”-ийн шинэ хувилбар болох “GPT-4”-ийг зарласан нь зураг дээрх объектуудын талаарх асуултуудад хариулах, стандартчилсан шалгалт өгөх, гараар зурсан нооргоос вэбсайт бүтээх зэрэг даалгавруудыг гүйцэтгэх чадвараараа ажиглагчдыг гайхшируулсан юм.
“Future of Life” хүрээлэнгээс нийтэлсэн уг захидалд хиймэл оюун ухааны хөгжлийг энэ түвшинд түр хугацаагаар зогсоохыг хүсээд, ирээдүйд гарч болзошгүй эрсдэл, илүү дэвшилтэт системүүдийн талаар анхааруулга өгсөн байна.
“Хүнтэй өрсөлдөх чадвартай оюун ухаан бүхий хиймэл оюун ухааны системүүд нь нийгэм, хүн төрөлхтөнд гүн гүнзгий эрсдэл учруулж болзошгүй” гэж захидалд онцолжээ.
Түүнчлэн бие даасан шинжээчид санал болгож буй түр завсарлагыг ашиглан хиймэл оюун ухааны хэрэгслүүдэд зориулсан аюулгүй байдлын протоколуудыг хамтран боловсруулж хэрэгжүүлэх ёстой гэж мэдэгдэв.
Захидалд дэвшилтэт хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд болгоомжтой хандах хэрэгтэйг тэмдэглэсэн байна. Гэвч “Сүүлийн саруудад хиймэл оюун ухааны лабораториуд хэн ч, тэр байтугай бүтээгчид нь ч ойлгохгүй, урьдчилан таамаглах, эсвэл найдвартай хянах боломжгүй илүү хүчирхэг дижитал оюун ухааныг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн тулд хяналтаас гарсан уралдаанд түгжигдсэн” болохыг анхааруулав.
Хэрэв хиймэл оюун ухааны лабораториуд түр зогсолт хийхгүй бол засгийн газрууд хөндлөнгөөс оролцож, мораторий зарлах хэрэгтэй гэж захидалд санал болгожээ.
Өнгөрсөн оны сүүлээр “ChatGPT” олны анхаарлыг татсаны дараа технологийн компаниуд ижил төстэй хиймэл оюун ухааны хэрэгслийг өөрсдийн бүтээгдэхүүндээ зориулж боловсруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж эхэлсэн. Одоогоор “OpenAI”, “Microsoft”, “Google” энэ салбарт тэргүүн эгнээнд явж байгаа ч “IBM”, “Amazon”, “Baidu”, “Tencent” зэрэг компани ижил төстэй технологиуд дээр ажиллаж байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #AI, #OpenAi, #илон маск, #хиймэл оюун ухаан,