АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн порно жүжигчин Сторми Даниэлсийг дуугүй байлгах зорилгоор түүнд мөнгө төлсөн хэргээр яллахаар болж, Трамп эрүүгийн хэрэгт татагдсан АНУ-ын анхны ерөнхийлөгч боллоо.
Тэрээр порно одын хэргийг үгүйсгэсэн бөгөөд “Энэ бол түүхэн дэх хамгийн дээд түвшний улс төрийн хавчлага, сонгуулийн хөндлөнгийн оролцоо” гэж мэдэгдсэн. Удалгүй Трамп дэмжигчдэдээ хандан хуулийн ажиллагаанд зориулж мөнгө хандивлахыг уриалсан байна.
Түүнд ямар ял тулгах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ба яллах дүгнэлтийг ойрын өдрүүдэд үйлдэж магадгүй.
Трампын өмгөөлөгч Сюзан Нечелес пүрэв гарагийн оройн мэдэгдэлдээ яллах дүгнэлтийн талаарх мэдээллийг баталжээ. Мөн Нечелес “тууштай тэмцэнэ” гэдгээ мэдэгдсэн байна.
Манхэттэн дүүргийн Ардчилсан намын прокурор Алвин Браггийн ахалсан мөрдөн байцаалтын ажиллагаа нь Трампын өмнө тулгараад байгаа хууль эрх зүйн хэд хэдэн сорилтуудын нэг бөгөөд энэ нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Трампын төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Трамп өмнө нь гэмт хэрэгт буруутгагдсан ч Бүгд найрамдах намаас нэр дэвших кампанит ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
Гэсэн ч “Reuters/Ipsos” агентлагийн өнгөрсөн долоо хоногт явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл Бүгд найрамдахчуудын 44 хувь нь түүнийг яллагдагчаар татвал сонгуульд оролцохоо болих ёстой гэж үзсэн байна.
Трампын холбоотнууд болон Бүгд найрамдах нам энэ ялыг улс төрийн зорилготой гэж шүүмжилж байгаа бол Ардчилсан нам түүнийг хуулиас ангид биш болохыг сануулжээ.
Пүрэв гарагт шүүхийн байрны гадаа нам гүм байсан ч Трамп гуравдугаар сарын 18-нд улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалсны дараа эрх баригчид шүүхийн байрны ойролцоох хамгаалалтаа чангатгасан байна.
Хэргийн тухайд, Стефани Клиффорд буюу Сторми Даниэлс нэрээр танигдсан эмэгтэй нь 2006 онд Трамптай бэлгийн харьцаанд орсон бөгөөд энэ талаар дуугүй байсныхаа хариуд Трампаас мөнгө авсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад хүлээсэн байна.
Харин экс ерөнхийлөгчийн хувийн өмгөөлөгч Майкл Коэн нь Даниэлс болон “Playboy” сэтгүүлийн загвар өмсөгч асан Карен МакДугал гэх эмэгтэйд төлбөр төлөх ажлыг Трамптай хамтарч зохицуулсан тухайгаа мэдүүлжээ. МакДугал нь мөн Трамптай бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч Трамп эдгээр эмэгтэйчүүдтэй дотно харилцаатай байсан гэдгээ няцаагаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #Сторми Даниэлс,