Орос улс Хойд Солонгос руу төлөөлөгчдөө илгээж, зэвсгийн оронд хоол хүнс санал болгох гэж байгаа тухай АНУ-ын үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби мэдэгдсэн байна.
Кирби Хойд Солонгос, Оросын хоорондын аливаа зэвсгийн наймаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчинө гэдгийг анхааруулжээ.
АНУ өмнө нь Хойд Солонгосыг Украин дахь Оросын арми болон Оросын хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэлд зэвсэг нийлүүлсэн гэж буруутгаж байсан.
Кирби хэвлэлийн бага хурлын үеэр зэвсгийн наймааны талаар шинэ мэдээлэлтэй болсноо хэлээд, “Орос Хойд Солонгос руу төлөөлөгчдөө илгээхээр хөөцөлдөж байгааг, мөн хоол хүнсээр зэр зэвсэг наймаалцах санал тавих гэж байгааг бид олж мэдсэн” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
АНУ нөхцөл байдал болон гэрээ хэлэлцээрийг анхааралтай ажиглаж байгааг мөн мэдэгджээ.
Хойд Солонгос бол дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг юм. Хоёрдугаар сард шинжээчид тус улсыг цаг агаарын таагүй байдал, хилийн хатуу хяналт, олон улсын хориг арга хэмжээний үр нөлөө зэргээс шалтгаалан хүнсний ноцтой хямралд орж болзошгүй байгааг анхааруулсан.
Өмнөд Солонгосын эрх баригчдын хиймэл дагуулаас авсан зургаас харахад Хойд Солонгос нь 2022 онд 2021 онтой харьцуулахад 180 мянган тонноор бага хүнс үйлдвэрлэсэн байна.
Пүрэв гарагт АНУ-ын Сангийн яам мөн Словак гаралтай 56 настай Ашот Мкрычев гэх этгээдийг Орос, Хойд Солонгосын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн үндэслэлээр хар жагсаалтад нэмж байгаагаа зарлажээ.
Мкрычев нь 2022 оны сүүл болон 2023 оны эхээр Хойд Солонгос, Оросын хооронд зэвсгийн наймаа хийж, гэрээ байгуулахад зуучлагчаар оролцсон байна.
Зэвсгийн хариуд Пхеньян Оросоос бэлэн мөнгө, арилжааны онгоц, бараа бүтээгдэхүүн, түүхий эд зэргийг авсан гэж Сангийн яам мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

#АНУ, #зэвсгийн наймаа, #ОРос, #Хойд солонгос,