Ургамал нь хүний чихэнд үл сонсогдох дуу чимээ гаргадаг бөгөөд цангах эсвэл бусад зүйлээс болж стресстсэн үедээ дуу нь илүү чангардаг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ.

Судалгаанд оролцсон Ургамлын шинжлэх ухаан, хүнсний аюулгүй байдлын сургуулийн профессор, Тель-Авивын их сургуулийн Жорж С.Визийн Амьдралын шинжлэх ухааны факультетийн эрхлэгч Лайлак Хадани “Дуу чимээнд хариу үйлдэл үзүүлдэг маш олон организм байдаг тул ургамал дүлий, хэлгүй байх ямар ч сайн шалтгаан байхгүй гэж би бодсон” гэж “CNN”-д ярьжээ.

Хадани хэт авианы микрофон ашиглан ургамлын дууг хурааж эхэлсэн бөгөөд анх зургаан жилийн өмнө лабораторид кактусны дууг хураасан байна. Гэсэн ч түүний бичиж авсан дуу чимээг хүрээлэн буй орчны өөр ямар нэгэн зүйл үүсгэсэн байхыг үгүйсгэх аргагүй байв.

Эцэст нь ургамал үнэхээр дуу чимээ гаргадаг эсэхийг мэдэхийн тулд Хадани болон түүний баг дуу чимээ тусгаарлагч акустик хайрцаг дотор навчин тамхины ургамал болон улаан лоолийн ургамлыг хийж, 20-250 килогерц давтамжтайгаар бичдэг хэт авианы микрофон суурилуулжээ. (Насанд хүрсэн хүний сонсож чадах хамгийн дээд давтамж нь ойролцоогоор 16 килогерц байдаг байна.) Зарим ургамлын ишийг огтолж эсвэл тав хоног услаагүй байсан бол зарим нь огт хөндөгдөөгүй байв.

Ингээд ургамлууд 40-80 килогерц давтамжтай дуу чимээ гаргадаг болохыг тогтоосон бөгөөд энэ чимээг хүний сонсож чадах давтамж руу хөрвүүлэхэд попкорн хийх эсвэл хөөс хагарахтай төстэй сонсогдож байжээ.

Судалгаагаар стресстэй ургамал цагт 30-50 орчим удаа ийм чимээ гаргадаг бол энгийн ургамал хамаагүй бага буюу цагт нэг удаа ийм чимээ гаргадаг болохыг мөн тогтоосон байна.

Судлаачид яг яаж дуу чимээ гаргаад байгааг мэдэхгүй ч энэ чимээ нь ургамлын усны багана дахь агаарын бөмбөлөг ямар нэгэн даралтын улмаас нурах үед үүсдэг байж болно гэсэн таамгийг дэвшүүлжээ.

Гэхдээ энэ нь ургамал санаатайгаар дуу чимээ гаргадаг гэсэн үг биш бөгөөд ургамлын гаргадаг чимээг харилцааны нэг хэлбэр гэж ойлгож болохгүй гэж эрдэмтэд хэлж байна.

Судалгааны багийнхан илүү чимээ шуугиантай орчинд дахин туршилт хийгээд, стрессгүй ургамал, цангасан ургамал, тайрсан ургамлуудыг ялгаж чаддаг машин сургалтын алгоритмыг бүтээжээ.

Судлаачид мөн улаан буудай, эрдэнэ шиш, кактус, усан үзмийн мод гэх мэт төрөл бүрийн ургамлын гаргаж буй дуу чимээг хураагаад, эдгээр нь мөн стресстэй үедээ илүү их дуу чимээ гаргадаг болохыг баталсан байна.

Эх сурвалж: CNN

#судалгаа, #ургамал,