Украин ойрын хугацаанд Оросын булаан эзлэгчдийн эсрэг сөрөг довтолгоо эхлүүлэхээ мэдэгдсэн бөгөөд үүнд зориулж шинээр найман бригадын 40,000 цэргийг сөрөг довтолгоонд бэлтгэж байна.

Украины зэвсэгт хүчин дайсантай тулалдах урам зоригтой сайн дурынхныг татах зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сурталчилгааны самбарууд дээр мэдээлэл байршуулж, дайчилгааны кампанит ажил явуулсны үр дүнд олон цэргийг эгнээндээ элсүүлж чадсан байна.

Дотоод хэргийн яамнаас байгуулсан шинэ бригадууд барууны шинэ байлдааны танкнуудаар зэвсэглэсэн энгийн армийн ангиуд болон Украины холбоотон орнуудад бэлтгэгдсэн олон мянган шинэ цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдана.

Бригадууд нь Хар салхи, Спартан, Червона Калина, Фронтиер, Уур хилэн, Азов, Кара Даг, Ган хил гэсэн нэртэй.

Дотоод хэргийн сайд Игорь Клыменкогийн хэлснээр арми нь дайны туршид олон мянган хүнээ алдсан ч шинээр цэрэгт дайчлах чадавх Украинд байсаар байна. Шинээр элсүүлсэн цэргүүдийн дотор эмэгтэйчүүд, цэргийн туршлагагүй хүмүүс, цагдаагийн офицер, цэргийн алба хаагчид зэрэг янз бүрийн хүмүүс багтжээ.

Клыменкогийн хэлснээр тэдний зорилго бол Украиныг чөлөөлөх явдал аж.

Украин шинээр бригад бүрдүүлэх ажлаа хоёрдугаар сарын эхээр эхлүүлсэн байна. Туршлагагүй энгийн иргэдийг сургахад дөрвөн сар хүртэл хугацаа шаардагдах боловч өмнө нь цагдаагаар ажиллаж байсан хүмүүс эсвэл цэргүүдийг хоёр сарын дотор сургаж болно гэж Клыменко хэлэв.

Цэргүүд байлдааны тушаал ирэх хүртэл дайсны хүчийг отолтод оруулах, нисгэгчгүй онгоц жолоодох, шархадсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх, аврах дадлага, буудлага зэрэг олон төрлөөр бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлэх аж.

Эх сурвалж: Reuters

#УКраин, #сөрөг довтолгоо,