Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинд өөрийн нөлөөгөө ашиглан Украин дахь Оросын дайныг зогсооход туслахыг айлчлалынхаа үеэр уриаллаа.

Францын удирдагч Хятадад гурван өдрийн төрийн айлчлал хийхээр лхагва гарагт Бээжинд хүрэлцэн ирсэн.

Пүрэв гарагийн үдээс хойш Макрон Шитэй хаалттай хэлэлцээр хийж, Бээжинд цэргийн жагсаалд оролцсон байна.

Макрон Бээжинд болсон хэлэлцээрийн эхэнд Шид хандан “Украин дахь Оросын түрэмгийлэл олон улсын тогтвортой байдалд цохилт болсон” гэдгийг онцлоод, Бээжин “Орос улсыг ухаарахад тусалж чадна гэдэгт би итгэж байна” гэж хэлжээ.

Мөн тэрээр Бээжинг дайныг зогсооход “гол үүрэг” гүйцэтгэж чадна гэж мэдэгдээд, Хятад улс мөргөлдөөнийг “шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй” байгааг сайшаасан байна.

Ши дараа нь нь талуудыг яриа хэлэлцээр хийж, Украины дайныг улс төрийн аргаар шийдвэрлэж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Макрон мөн Орост цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай олон улсын дүрэм журмыг дагаж мөрдөх асуудлаар шахалт үзүүлэхийг Шигээс хүсжээ. Барууны орнууд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украины хөрш Беларусь улсад тактикийн цөмийн зэвсгээ байрлуулна гэж мэдэгдсэн явдлыг бүтэн жил үргэлжилсэн цуст мөргөлдөөнийг хурцатгах аюултай алхам гэж үзэж байгаа юм.

Ши хариуд нь Оросыг дурдаагүй ч, бүх улс орон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхгүй байх хэлэлцээрийг хүндэтгэх ёстой гэж хэлжээ.

Пүрэв гарагийн орой хоёр орны удирдагч Макроны урилгаар айлчлалд оролцож буй Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейены хамтаар гурван талт хэлэлцээр хийж, оройн зоог барих төлөвтэй байна.

Макрон Бээжинд Францын бизнес эрхлэгчид, уран бүтээлчид, музейн албаны хүмүүсээс бүрдсэн төлөөлөгчдийн хамт ирсэн. Онгоц үйлдвэрлэгч “Airbus”, тансаг зэрэглэлийн “LVMH” групп, цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч “EDF” зэрэг компаниудын удирдлагууд түүний багт багтсан байна.

Эх сурвалж: BBC

#Франц, #ХЯтад, #ши жиньпин, #Эммануэл Макрон,